Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Атомын цахилгаан станц, уран
Монголд атомын цахилгаан станц барих, уран олборлох талаар яригдаж эхлээд УИХ-д төсөл нь өргөн баригдсан сурагтай. Би атомын энергийг дэмждэг ч цаг нь болоогүй гэж боддог. Магадгүй нарны энергийг 90% хүртэл ашиглах боломжтой болж байгаа энэ үед, ирээдүйд бүр огт хэрэггүй ч байж мэднэ... Энд бидний өөрсдийн маань үлдсэн амьдралдын тухай яригдаж байна. Та юу бодож байна вэ?
Доорх видеог дуустал нь үзээд дэмжиж байвал бусад таньдаг хүмүүстээ ямар нэгэн байдлаар тараагаарай. Хүргээрэй гэж уриалах, уриалахыг уриалахыг уриалж байна. ;-)





Видеог орчуулж бэлдсэн хүнд баярлалаа. баярлах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ

http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=47015

Энд нэлээд сонирхолтой хэсгүүд байдаг юм байна:

15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл
15.1.Дараахь үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ:
15.1.1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах;
15.1.2.цөмийн төхөөрөмж ашиглах;
15.1.3.цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах;
15.1.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах;
15.1.5.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх;
15.1.6.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах;
15.1.7.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх;
15.1.8.цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа.

Энд байгаагаар бол огт хориглодоггүй бөгөөд тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд болдог байх нь...


38 дугаар зүйл. Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг хадгалахад тавих үндсэн шаардлага
38.1.Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлд заасан зориулалтын хадгалах байранд хадгална.
38.2.Эзэнгүй буюу хаягдсан, олдмол цацраг идэвхт материалыг холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр, хяналтын дор энэ хуулийн 11.3-т заасан тусгай байгууламжид үнэ төлбөргүй шилжүүлнэ.

За тэгэхээр хаа нэгтэйгээс ямар нэгэн хаягдал олдоод, тэрийг нь үнэгүй булаад байж болдог байх нь...

За тэгээд энэ хуулийг уншаад үзэхэд л угаасаа Цацраг идэвхт бодис гэж ямар их аюултай болохыг ойлгох байх. Гэвч энэ хууль маань өөрөө тэр аюултай зүйлийг нөхөн сэргээгдэх боломжгүй зүйлийг болбол гэж байгаад бичсэн нь их сонирхолтой л юм даа. За үлдсэнийг нь танд үлдээе өөрөө тунгаана буй заа.

Үргэлжлэл:

Нийтлэгдсэн: 2011-6-22 - 10:55
ij
Зочин хэзээ бичсэн: 12:57, 2012-5-16 | Холбоос | |
олон нийтэд, залуучуудад ойлгуулах хэрэгтэй байна.
залуучууд юманд хайнга, хээгүй, аль эсвэл хариуцлаггүй, хийсэн үйлийнхээ цаадхыг боддог байсансан бол.
AmonRa хэзээ бичсэн: 06:42, 2011-7-4 | Холбоос | |
хэрхэвч болохгүй!
энэ газар нутагт чинь бид цаашид олон зуун жилээрээ амьдарна гэж боддог. хэн л гэртээ баас цуглуулаад суугаад байхаа бодох уу
AmonRa хэзээ бичсэн: 06:34, 2011-7-4 | Холбоос | |
Зүгээр сууж байгаад бариулаад, хаяулаад байж лав болохгүй байх тийм үү?
Алмас хэзээ бичсэн: 05:59, 2011-7-4 | Холбоос | |
Харин жагсах энэ тэр тал дээр ч эргэлзээд л байна. Би ч бас эсэргүүцээд л байгаа.
Тайван хэлбэрээр, зүгээр гарын үсэг цуглуулах өөр хэлбэрээр ч юм уу байвал яадаг юм бол? Өөр ямар арга замууд байж болох вэ? Хүчтэй бас тайван шийдэж болох арга замууд, бас хүмүүст үнэн байдлыг хүргэж чадах замууд л хэрэгтэй санагдана...

Далимдуулаад хэн нэг нь бас жагсаал хийгээд гаргаад ирэхийг ч бас үгүйсгэхгүй л юм даа тээ. Тэгэхээр нэлээн сайн ярилцах хэрэгтэй болов уу.
Алмас хэзээ бичсэн: 05:57, 2011-7-4 | Холбоос | |
андаа, жагсахыг би ер дэмжихгүй байна. жагсаалыг үймүүлж болдог арга технологиудыг би бичээд байсан даа- юм ямар амархан буруугаар эргэдэг гэж бодно?
хууль зүйн аргаар, гарын үсэг цуглуулахаас эхсүүлэн, мултрах аргаггүй болтол нь өөрсдийн шаардлагаа тулгах хэрэгтэй байна.
AmonRa хэзээ бичсэн: 05:45, 2011-7-4 | Холбоос | |
Майничи арай ч ингэж шаахгүй байх. Дам сонссоноор атомын цахилгаан станц "үнэ төлбөргүй" бариулах, түүнээсээ гарсан болон бусад "өөрсдийн" цөмийн хог хаягдлыг агуулах агуулах зэргийг гадаадуудаар "үнэгүй" бариулах талаар хуулийн төсөл энэ тэр УИХ руу явчихсан хэлэлцэгдэх гээд байгаа юм биш үү? Бөгс ухах гээд л байх шиг байна даа. Нэг ингэж үймүүлж байгаад араар нь барьчхаж болдог гэсэн ойлголт байгаад байх шиг байна. Сонор соргог байж ирээдүйгээ балласан ийм зүйлийг хэзээ ч хийлгүүлж болохгүй юм байгаа юм даа. Хэрэгтэй бол гудамжинд гараад жагсая л гэж бодож сууна...

Шинэ мэдээлэл хүргэж байгаад баярлалаа андаа баярлах
Алмас хэзээ бичсэн: 05:27, 2011-7-4 | Холбоос | |
Нөхдүүд булчаад Швейцарт очиж амьдрана гэж боддог биз
dadido хэзээ бичсэн: 04:29, 2011-7-1 | Холбоос | |
Нүүрс бол хэмжээлшгүй бага аюултай. Тэр тусмаа манайх шиг эмзэг экологийн систем иймэрхүү хог хаягдлыг даах ч уу, үгүй ч үү.
Бетонжуулан хадгаладаг горим нь алдагдвал, гүний усанд ордог их балиар эд дээ.
Хүмүүс амархан баяжихаа бодоод, бетононд хэмнэвэл яах уу гээд бөөн асуудал? Мөнгө олох нээнтэг шиг л санагдаад байна. Яг конструктив хөгжлийн алхам лавтай биш.
AmonRa хэзээ бичсэн: 01:55, 2011-7-1 | Холбоос | |
тэр болтол юу ч болоо билээ. Нэг шинэ технологи гарах байлгүй дээ. Таван толгой байхад нүүрсээ түлсэн нь дээр биз.
dadido хэзээ бичсэн: 02:37, 2011-6-29 | Холбоос | |
Моод монголоор дуусах гээд байх шиг. Манайх хэсэгтээ нүүрсээ түлсэн нь дээр юм даа.
dadido хэзээ бичсэн: 02:36, 2011-6-29 | Холбоос | |
хор аюулын тухай сэрэмжлүүлж шийдвэр гаргадаг хүмүүст ойлгуулах лоббидох.. олон хүмүүст мэдээлж дэмжлэг авах зэрэг нь хамгийн боломжит арга.. тэрнээс УИХ хууль баталчихвал.. тэгээл хууль ёсны болчиж байгаам..



манайхан гадаад дотоод бодлогоо тодорхойлсон нэг баримт бичиг байдгын.. тэрэн дээрээ бол цөмын зэвсэггүй бүс гэчихсэн байгаа.. гэхдээ.. энэ нь цөмийн хэрэглээгүй гэсэн үг биш.. тэхээр энэ бол цөмийн хэрэглээ ор тас хориглогдсон гэсэн үг биш.. тийм учраас цөмийн энэргийн газар.. цөмийн тухай хууль энтр байгаа... nerd
dao хэзээ бичсэн: 01:39, 2011-6-29 | Холбоос | |
хууль зүйн аргаар үүнтэй тэмцэх ямар арга байна? амжихгүй бол, бидний бас бидний хүүхдүүд дээр буух гай болно шүү.
AmonRa хэзээ бичсэн: 03:13, 2011-6-26 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 35-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл
idiomatic-dormant
idiomatic-dormant