Өнөөдөр Монголд цөмийн энерги хөгжүүлнэ гэсэн хуурамч уриан дор гадныхныг ураны түлшээр хангах зорилготой уран олборлох ажил эрчимтэй явагдаж, улмаар жирийн ард иргэд цөмийн бизнесийн эрх ашигт золиослогдох аюул нүүрлэлээ.

Жил ирэх тусам гол горхиуд нь хэдэн мянгаараа ширгэж, гадаргууны ус нь улам бүр ховордож байхад Монголчуудыг хайрлаж энэрэх сэтгэл харийнханд болон тэдэнд үйлчлэгчдэд огтхон ч алга. Тэд амьд эрдэнэ болсон гүний усыг үхлийн хороор буртаглах ажлаа шамдан амжуулсаар. Тухайлбал, Дорноговийн Дулаан -Уулд Францын “Арева” корпорацийнхан ураныг газар дор хүч...