Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Монголчуудын хиймэл дагуулыг сансарт хөөргөнө

Монгол Улсын үндэсний анхны хиймэл дагуулыг сансарт хөөргөх болсноо залуу судлаачид, зохион бүтээгчид өчигдөр зарлалаа. Олон улсын стандартад нийцсэн техник технологийг ашиглан монгол хүний оюун ухаанаар бүтээсэн хиймэл дагуулийг хөөргөх нь Монгол улсын нэрийг олон улсад дуурсгах нэгэн том бахархал мөн. Тиймээс Б.Төгөлдөр, Ц.Нандинбаатар, Э.Батбаяр нарын залуус 2006 онд энэ санаачилгыг гарган хичээл зүтгэлтэй ажилласан нь үр дүнгээ өгчээ. Тэдний нэг Б.Төгөлдөр өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Лос-Анжелес хотод болсон олон улсын хуралд оролцсон байна. Тэгэхдээ холбогдох байгууллагынхантай уулзаж, 2013 оны нэгдүгээр улиралд АНУ-ын пуужинд Монголын үндэснийхээ хиймэл дагуулыг суурилуулан хөөргөхөөр тохиролцсон аж. Тэд хиймэл дагуулаа Монголдоо бүтээх юм байна. Үүний тулд ШУА-ийн Мэдээлэл технологийн хүрээлэн, МУИС-ийн Цөмийн судалгааны төвтэй хамтран судалгаа шинжилгээний ажилдаа оржээ. Энэ өөдрөг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр дээрх залуус “Спейс лаб” компанийг саяхан байгуулжээ. “Монголсат” хэмээх үндэсний анхны хиймэл дагуул хөөргөх төслийн ажил ийнхүү эхэллээ.

Н. ДАГДАН/WWW.NOW.MN/


Эх сурвалж:  http://news.now.mn/public/show/18712

Нийтлэгдсэн: 2012-05-11 - 21:48
сайн байна амжилт та нарт
Зочин хэзээ бичсэн: 19:43, 2013-01-08 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 5-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax