Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Is US Vice President Joe Biden coming to sign a contract for dumping NUCLEAR WASTE in Mongolia? Young Mongolians say No to Nuclear
Доорх мэдээлэл болон дээрх зарыг тавьж чадах веб сайтуудаараа байрлуулцгаана уу! Англи гарчгийг заавал тавиарай! Мөн энэ үйл ажиллгаанд идэвхтэй оролцоно уу!

"Is US Vice President Joe Biden coming to sign a contract for dumping NUCLEAR WASTE in Mongolia? Young Mongolians say No to Nuclear"
21st of August, 2011
Sukhbaatar Square, Ulaanbaatar


We are young Mongolians who see our green steppes and... blue sky as the greatest treasure in the world. United with our conviction that nuclear waste is not welcome in Mongolia, connected with thousands other Mongolians through Facebook, today we come together to raise our voice.

Our concern has been growing with the increasing number of articles in national and international media about plans to bury nuclear waste in Mongolia. There is also lack of knowledge and misinformation about nuclear energy and waste among the public. Therefore, we would like to inform the public about dangers of nuclear waste and together raise our voice against any plans to import nuclear waste into Mongolia.

The event starts at 3 pm at Sukhbaatar square. All interested participants will receive information flyers, stickers and will get the opportunity to share their opinion through painting, learn how to make symbolic origami cranes and express ourselves through peaceful and creative ways.

We encourage everyone to come and unite for a NUCLEAR FREE MONGOLIA!


    
"Цөмийн хаягдлын эсрэг Монголын залуусын боловсролын өдөрлөг"

2011 оны 8 сарын 21 Ням гарагт
, 15.00-16.00 цагт
Сүхбаатарын талбай, Улаанбаатар хот

...Бид Монгол эх орондоо хайртай залуус. Нутагт маань цөмийн хаягдал
булахын эсрэг зүрх сэтгэлээрээ холбогдон интернетийн Facebook сайтаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа мянга мянган Монгол залуучуудтай нэгдэн дуу хоолойгоо хүргэхийг зорьж буй, “Монголын залуусын боловсролын өдөрлөг"-ийг таньтай хамт сонирхолтой, үр бүтээлтэй зохион байгуулахыг хичээж буй энгийн залуус.

Энэ өдөрлөгийг зохион байгуулах болсон гол шалтгаан маань гадны ба
дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголд цөмийн хаягдлыг хадгалах гэж байгаа нийтлэлүүд газар авч сэтгэл зовинуулан, нөгөө талаар Монголчууд маань цөмийн хаягдал, цөмийн эрчим хүч зэргийн талаарх мэдлэг мэдээлэл хомс байгаатай холбогдуулан нэг талаар мэдлэгийн далайд дусал нэмэх үүднээс, нөгөө талаар МОНГОЛ ЗАЛУУС ЦӨМИЙН ХАЯГДЛЫН ЭСРЭГ дуу хоолойгоо энх тайвны замаар иргэн таньтай хамтран энэ дэлхийн бүх оронд хүргэхийг зорьсон болой.

Та ч бас цөмийн хаягдлыг эх орондоо булахыг эсэргүүцэж байгаа бол энэ өдөр бидэнтэй нэгдэн хамтдаа зураг зурж, цаасан шувуу хийн цөмийн хаягдалд ҮГҮЙ гэж хэлцгээе.

Өдөрлөгийн хөтөлбөр:
  • * Бүх сонирхогчдод мэдээллийн хуудас, наадаг зураг зэргийг тараана
  • * Цаасан шувуу ямар түүхтэйг тайлбарлаж хамтдаа хийж сурцгаана
  • * Сэтгэгдлээ бусадтай хуваалцан зургаар ч илэрхийлж болно
  • * Таны бэлдэж ирсэн зураг буюу постерийг шалгаруулна
  • * Үзэл бодлоо хувцсаараа хамгийн сайн илэрхийлсэн хүн буюу бүлгийг
  • шалгаруулна
  • * Бүгд хамтдаа цөмийн хаягдлын эсрэг буюу NO NUCLEAR хэлбэрээр зургаа авахуулна. (Зургийг авахуулахад бүгд байх хэрэгтэй тул ирсэн хүмүүсийг 1 цагийн хугацаанд явалгүй хамт байхыг хүсье)

ЦӨМИЙН ХАЯГДАЛ БИДЭНД ХЭРЭГГҮЙ – ТАНД БАЯРЛАЛАА

Нийтлэгдсэн: 2011-08-19 - 18:28
rolling on the floor инээх инээх rolling on the floor rolling on the floor алга ташилт алга ташилт алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 22:55, 2011-08-22 | Холбоос | |
@dadido
Энэ улс төржөөд байгаа юм нэг их байхгүй шүү дээ. Гол нь гадаадын сэтгүүлчдийн хараанд өртөх зорилгоор л ийм нэр өгч байгаа юм. Зүгээр нэг боловсролын өдөрлөг гэчихвэл хэн ч биднийг тоохгүй шүү дээ. Тэгээд ч Америк, Япон гэсэн 2 орны нэр энд угаасаа дурдагдаж байгаа. Тэгж байхад төрийн тэргүүн нь ирж байгаа энэ боломжийг ашиглан яг нэр дурдаж үгээ хэлж боломжийг ашиглахгүй бол тэнэг хэрэг болно биз.

Дэлхий дахин ажиглаад л сууж байгаа байх гэж бодож байна. Элчин сайд нь ч өөрөө ярилцлага өгсөн байсан. Гэхдээ тэр бол зүгээр л гал унтраах зорилготой худлаа зүйл гэдэг нь тодорхой. Тиймгүй бол Монголчууд АЦС бариулна гээд хөөрцөглөөд гүйгээд байгааг өөрөөр ойлгох арга байна уу?


http://mobile.news.mn/mcontent/76733.shtml?s=biznes
http://news.gogo.mn/r/91893


Алмас хэзээ бичсэн: 08:55, 2011-08-21 | Холбоос | |
би дэмжиж байна
би биз-ийн гишүүн, зарыг өөрийн про-дээрээ тавъя, өөрөө чадвал очно, энэ бол хүн бүрийн санаа зовинох асуудал
Би зүгээр л бичмээр байна хэзээ бичсэн: 08:43, 2011-08-21 | Холбоос | |
Боловсролын өдөрлөг гэдгээрээ явбал яасан юм бэ. Заавал тэр Жой Байден ямар холбоотой юм бэ. Улс төржхөөр элдвэл янзын фронтыхоноос ялгагдахгүй шүү дээ. FB ээр нэгдсэн хэсэг залуус гэдгийг онцолмоор байна. Бидний гол ялгаа энэ шүү дээ. Жой Байден биднийг нэгтгээгүй ер нь бол. Цаад хүн чинь Солонгосын дайн ярих гэж ирнэ биз.
dadido хэзээ бичсэн: 18:33, 2011-08-20 | Холбоос | |
Enhmandahaa bi chinii ter angli hel deer bichigdsen soninii niitleliig uuriinhuu facebook ruu ouruulchihsan shuu.
Ariuna (зочин) хэзээ бичсэн: 18:08, 2011-08-20 | Холбоос | |
tnx, Энхмандахаа!
AmonRa хэзээ бичсэн: 15:37, 2011-08-20 | Холбоос | |
http://www.globalsecuritynewswire.org/gsn/nw_20110330_8553.php

Англи хэл мэддэгүүд нь ийшээ ороод үзээрэй. Энд нэг сонины нийтлэл байна.
Энхмандах хэзээ бичсэн: 00:00, 2011-08-20 | Холбоос | |
АНУ, Англи, Япон, Орос, Хятад, Солонгос гээд маш олон том улсуудын дэлхийд алдартай сонин сэтгүүлүүд зүгээр нэг Монголын шар сонингууд шиг л ямар нэг баримтгүй зүйлсийг бичээд, нийтлээд байдаг гэж бодож болохгүй л дээ. Тэд бол маш нарийн журамтай, бас хуультай. Тиймээс өөрийгөө хамгаалах баримттай байж байж л ийм зүйл нийтэлдэг юм. Тиймээс бидэнд аюул маш ойрхон ирсэн гэсэн үг.

Жое Байдены гэрээнд гарын үсэг зурах эсэх нь яг одоогоор бол тодорхойгүй, нууцаар тийм зүйл ярилцах эсэхийг ч бид мэдэхгүй. Энэ бол зүгээр л гадны сэтгүүлчдийг татах санаа байгаа.
Тэгээд Joe Biden-ы ирж буйг далимдуулж зөвхөн гадаадын сэтгүүлчдийн хараанд өртөж Монголчууд үүнийг эсэргүүцэж байна гэдгийг л харуулах нь илүү гол зорилго маань байгаа юм. Хэр олон Монгол хүн ирнэ гадаадуудад бид Монголчуудын үүнийг хэр их эсэргүүцэж байгааг харуулж чадна.

Та эх орондоо хайртай бол энэ үйл ажиллагаанд заавал ирээрэй. Бас зарыг тараагаарай!
Алмас хэзээ бичсэн: 18:33, 2011-08-19 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 14-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax