Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Герман нарны эрчим үйлдвэрлэлээр дээд амжилт тогтоов
 
Герман цагт үйлдвэрлэх нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийн дээд амжилт тогтоосон тухай Reuters дамжуулав.

Хэмжилтийг тавдугаар сарын 25 ба 26-ны өдрийн үд дунд хийсэн бөгөөд Германы нарны зайнууд 22 гигаватт-цагийн эрчим хүч үйлдвэрлэж байгааг тогтоосон байна. Гэтэл энэ хугацаанд бүрэн ажиллагаатай 20 атомын цахилгаан станц ийм хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг. 

Тэр цагийн цахилгааны хэрэглээний бараг тавин хувийг нарны эрчим хүч хангажээ. IWR тэмдэглэснээр одоогоор нэгч улс орон ийм хэмжээний төвшинд очиж чадаагүй ажээ. Одоо Германы цахилгааны 20 хувийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж байна. Герман аажмаар сэргээгдэх эрчим хүчний эх сурвалжид шилжих юм. 

Германы  Засгийн газар Японы атомын цахилгаан станцын ослын дараа цөмийн эрчим хүчнээс татгалзсан ба 2011 онд найман АЦС-ыг хаасан ба 2022 онд атомын бүх станцаа зогсоосон байх юм. Нарны эрчим хүчний үйлдвэрлэл нь амжилттай ашиглагдаж байгаа ч Бундестаг нарны эрим хүчийг дэмжих улсын тусламжийг энэ гуравдугаар сард хассан байлаа. Германы нарны зай үйлдвэрлэгчид Хятадын үйлдвэрлэгч нартай бие даан өрсөлдөхөөс өөр аргагүй болж байна. 

Ш.МЯГМАР



Эх сурвалж: http://economy.news.mn/content/109148.shtml

Нийтлэгдсэн: 2012-05-28 - 09:05



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 2-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax