Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Цөмийн хорт хаягдал булах тухай болон цацраг идэвхт хаягдлын эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийн тухай товчхон

Цацраг идэвхт хаягдал гэж юу вэ?

Мэдээж эхлээд уг хаягдалд чухам юу байгаа болохоор олон улсад онцгой анхаарал татдаг. Яагаад цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл явуулдаг орнууд болон цөмийн зэвсэглэлтэй орнууд хаягдлаа булшлах газар ч олоход хэцүү байдаг талаар талаар өгүүлье. Цөмийн урвалын төгсгөлд үүсэх цацраг идэвхтэй бодисыг радионуклид гэж нэрлэнэ. Цацраг идэвхт хаягдал нь ихэвчлэн доор дурдсан радионуклидээс тогтно.

Радионуклид

Цацрагийн төрөл

Хагас задралын хугацаа (жилээр)

Хүний биед хадгалагдах хагас хугацаа

Бай эрхтэн

34Cl

бета

3x105

10 хоног...

[ Дэлгэрэнгүй... ]
Семипалатинск (Семей)- Ад үзэгдэгсдийн хот (2009 он)



Боловсролтой залуус маань үүнийг үзэж ойлгож, бас аль болох тараах, түгээх хэрэгтэй болов уу!! Та аль болох бусдад тараагаарай:
Хаяг:
1-р хэсэг: http://www.youtube.com/watch?v=YGLb5Hb_jrQ
2-р хэсэг: http://www.youtube.com/watch?v=Sq4qLPZLVyU


Бас та facebook хэрэглэдэг бол доорх холбоосоор орж санал өгч бусдад түгээгээрэй:
http://www.causes.com/causes/614509?fb_ref=recruiter_id%3D179069630
[ Дэлгэрэнгүй... ]
Шувуу олноороо үхэж байна
Европ, Америкийн хойг хавиас гадна, дэлхий даяар загас шувуу үй олноороо үхэж байгаа- одоогоор эрдэмтэд энэ үзэгдлийн талаар бодитой тодорхой хариу өгч чадахгүй байна. Гэвч хүнээс болж үүссэн гамшиг гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Эндээс загас шувуудын үхлийн тархалтын тодорхой харж болно:


[ Дэлгэрэнгүй... ]
Мөсөн далай Монголоос эхтэй
Сибирийн тайга нь баруун талаасаа Уралын нуруу, зүүн талаараа Номхон далай, хойд урд талаараа Хойд мөсөн далай, Монгол Хятадын хилээр зааглагдсан 15 сая шахам шоо км. асар уудам нутгийг хамардаг. Энэ нь дэлхийн хуурай газрын аравны нэг, ОХУ-ын газар нутгийн 77 % хувийг эзэлдэг боловч дөчөөдхөн сая хүн амьдардаг эзэнгүй шахам их тайга бөлгөө. Оросууд энэ газар нутгийг 16-р зууны дунд үеэс эзэмшилдээ оруулан хүн амаа суурьшуулж эхэлсэн боловч, ХХ зууны эхэн үе хүртэл яруу найрагч Чойням асны нэрлэснээр сартваа Ленин, сахал Сталин гэх мэтийн болж бүтэхгүй хүмүүсийг хорьж цагддаг цөллөгийн газар маягаар ашиглаж байжээ. Зуу гаруй жилийн түүхэндээ сая гаруй хүн цөлөгдсөн гэх боловч энэ тоо Зөвлөлт засаг, Сталины харигслалын жилүүд буюу 1929-1953 онуудад тамтгаа алдсан билээ. Алдарт зохиолч Александр Солженицын мэтийн цөөхөн азтаныг эс тооцвол ГУЛАГ-уудын барьж хорьж тэнд аваачиж тамалсан 14 сая хүнээс амьд мэнд гарсан нь тун ховор гэлцэнэ. ...
[ Дэлгэрэнгүй... ]
Өвдөлт намдаах чип
cord_chip

Сидней дэх Австралийн Мэдээлэл Холбоо Технологийн Үндэсний төвийнхэн сүүлийн хоёр жилд маш хүнд өвчнөөр шаналж байгаа хүмүүст амин чухал зүйл байж болох нэгэн зүйл дээр голлон ажиллажээ. Энэ нь юу вэ гэвэл хүний бие махбодод байрлуулах бүрэн бололцоо бүхий хоорондоо холбогдсон төхөөрөмжүүдэд суулгагдах “ухаалаг чипүүд” юм байна. Эдгээр нь маш жижиг (1.22мм өргөн), үндсэндээ цахилгаан дамжуулах болон нэхмэлийн утаснуудаас бүрдсэн бөгөөд хүний ар нуруунд суулгагдана. Төхөөрөмж нь зай хураагуур болон компьютертэй холбогдож, тархи руу өвдөлтийн мэдээллийг дамжуулж буй мэдрэлийн системийн тухай мэдээллийг харуулдаг. Үүнээс гадна тархи дамжигдаж буй өвдөлтийн мэдээллийг хаах зорилготой 10 вольтын цахилгаан пульс гаргаж хүн ямар ч уг өвчнийг огтхон ч мэдрэхгүй байх боломжийг бүрдүүлдэг.
Ер нь үүнтэй төстэй төхөөрөмж одоо бодит амьдралд байдаг боловч яг үүнтэй харьцуулахад дэндүү том хэмжээтэй байгаа гэнэ. Энэ төхөөрөмж нь маш жижиг хэмж...
[ Дэлгэрэнгүй... ]
Хиймэл бөөр хүнд өвчтэй хүмүүсийн амийг аварч эхэлнэ.
АНУ-д жилдээ 85000 хүнд бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг. Гэтэл ердөө л 20000-д донорын бөөр хүрэлцдэг байна. Бөөрний архаг өвчтэй хүмүүсийг аврахын тулд долоо хоногтоо хэд хэдэн удаа 4 цаг хүртэл хугацаагаар гемодиализ хийх шаардлагатай байдаг. Калифорниа мужийн Санфранцискогийн Их Сургуулийн биоинженерийн тэнхимийн профессор Др. Шуво Ройоор удирдуулсан эрдэмтэд хүний биед суулган бөөр шиг ажиллах хиймэл бөөрийг бүтээж чаджээ.


[ Дэлгэрэнгүй... ]
Билл Гейтс ба Хүн ам багасгах вакцин
Microsoft-ын үүсгэн байгуулагч ба дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг Билл Гейтс өөрийн татвараас чөлөөлөгдсөн "Билл ба Мелинда Гейтсийн фонд"-оор дамжуулан Африкт тулгамдаж буй ядуурал ба өвчинтэй тэмцэх талаар бодлоо хуваалцлаа. Үүний дунд мөн хүн ам багасгах талаар бодлоо хуваалцсан байна. 

Гейтс үүнийг Лонг-Бичд болж өнгөрсөн хаалттай TED2010 хэвлэлийн бага хурал дээр дурджээ. Үүний дунд ШУ-ы үүднээс боломжгүй гэж үздэг хиймэл аргаар СO2-ын агаар мандалд хаягдах хэмжээг багасгаж, мөн яриагаа эхэлсэн 4 минутын дараахан дэлхийн нэн тулгамдаж буй хүн амын асуудлыг хөнджээ:
"Одоо бид 6,8 тэрбум хүн амтай. Удалгүй бид 9 тэрбум болно. Гэвч бид одоо шинэ вакцин, эрүүл мэндийн хамгаалалт ба нөхөн үржихүйн эрүүл мэндэд анхаарлаа хандуулбал 10-аас 15%-иар багасна" гэжээ. (1)

Энгийн үгээр хэлбэл: дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг хүн амын өсөлтийг хянан багасгах вакцины тухай хэлж байгаа юм. Яагаад вакцин бэ? Учир нь Билл Гейтс Давос хотно...
[ Дэлгэрэнгүй... ]
Шүүхийн өдрийн бункер
Associated Press мэдээлснээр, Шүүхийн өдрийн бункерт хадгалагдах ургамлын үрийн тоо хагас сая хүрчээ. Сүүлийн ургамлын үр нь оросын зэрлэг гүзээлзгэнэ ба германы ягаан лоолийн үр байжээ. (LiveScience).

2008 оны дунд гэхэд бункерт ойролцоогоор 250 мянган үр хадгалагдаж байжээ. Уг бункер нийтдээ 4,5 сая үр хадгалах хүчин чадалтай юм.

Шүүхийн өдрийн бункер 2008 онд нээгдэж, Шпицбергений бүлэг арал дээр буюу Хойд Туйлаас мянган км.-ийн зайнд оршдог. Эрдэмтэд нийтлэг ургамлын үрийг тэнд цуглуулахаар төлөвлөж байгаа. Уг бункер нь дэлхийн цөмийн дайн, мөн Дэлхийн дулаарал мэтийн гамшгийг даван туулах бүрэн чадалтай.

Уг барилга 9,8 сая ам. долларын үнэтэй бөгөөд, санаачлагч нь Норвеги улс юм. Гэвч уг үрийн банкны санаа бол Дэлхий дээр цорын ганц биш юм: Английн Сассекс мужид Мянган Жилийн Үрийн Банк гэж бий. Уг банканд 2009 оны 10 сард гаригийн ургамлын үрийн 10%-аар дүүрсэн билээ.

http://www.cbsnews.com/stories/2010/03/11/tech/main6288108.shtml
...
[ Дэлгэрэнгүй... ]

Тусламж

Та ч бас Монголчууддаа зориулан энэ сайтад мэдээ бэлдэж илгээх боломжтой.

Тоолуур

210564 дахь зочин болсон танд баярлалаа.

Тандагч

© © Мэдээ мэдээлэл