1992 оны 3 сараас барилдаж эхэлсэн Кёкүтэнхо Масарү Нямжавын Цэвэгням ( Япон нэр Оота Масарү - 太田勝 ) мэргэжлийн сүмо бѳхчүүдийн дунд хамгийн ахмад нь ( 37-той ) бѳгѳѳд Японы Шова тооллоос хойш анхны тохиолдол болж байгаа юм байна.
Хувиасаа болон Сүмо бѳхийг сонирхогч, дэмжигч нарын ѳмнѳѳс чин сэтгэлийн халуун баяр хүргэe!
Шикона: Кёкүтэнхо Масарү
Жинхэнэ нэр: Оота Масарү
Төрсөн өдөр: 1974 оны 9 сарын 13
Төрсөн газар: Монгол улс, Улаанбаатар (Налайх)
Өндөр: 191 см
Жин: 162 кг
Харьяалагдах дэвжээ: Оошима дэвжээ
Амжилт
Одоогийн банзүкэ: Барууны 7-р маэгашира
Хамгийн өндөр цол: Сэкивакэ
Нийт барилдаан: 790 ялалт 781 ялагдал 22 өнжсөн (120 башо)
Макүүчи дэх барилдаан: 560 ялалт 610 ялагдал 15 өнжсөн (79 башо)
Түрүү
Шагнал: Дайчин барилдааны 5
Кинбоши: 2
Тоо баримт
Анхны башо: 1992 оны 3 сар
Макүүчид дэвшсэн: 1998 оны 1 сар
Тайлбар
2012 оны 4 сарын 30-ны байдлаар
