Сидней дэх Австралийн Мэдээлэл Холбоо Технологийн Үндэсний төвийнхэн сүүлийн хоёр жилд маш хүнд өвчнөөр шаналж байгаа хүмүүст амин чухал зүйл байж болох нэгэн зүйл дээр голлон ажиллажээ. Энэ нь юу вэ гэвэл хүний бие махбодод байрлуулах бүрэн бололцоо бүхий хоорондоо холбогдсон төхөөрөмжүүдэд суулгагдах “ухаалаг чипүүд” юм байна. Эдгээр нь маш жижиг (1.22мм өргөн), үндсэндээ цахилгаан дамжуулах болон нэхмэлийн утаснуудаас бүрдсэн бөгөөд хүний ар нуруунд суулгагдана. Төхөөрөмж нь зай хураагуур болон компьютертэй холбогдож, тархи руу өвдөлтийн мэдээллийг дамжуулж буй мэдрэлийн системийн тухай мэдээллийг харуулдаг. Үүнээс гадна тархи дамжигдаж буй өвдөлтийн мэдээллийг хаах зорилготой 10 вольтын цахилгаан пульс гаргаж хүн ямар ч уг өвчнийг огтхон ч мэдрэхгүй байх боломжийг бүрдүүлдэг.
Ер нь үүнтэй төстэй төхөөрөмж одоо бодит амьдралд байдаг боловч яг үүнтэй харьцуулахад дэндүү том хэмжээтэй байгаа гэнэ. Энэ төхөөрөмж нь маш жижиг хэмжээтэй учраас өндөр нарийвчлалтай, нурууны ясанд маш ойр байрлуулах боломжтой. NICTA-ийн боловсруулж буй уг төхөөрөмжийг дараа жил хүн дээр турших юм байна.
Эх сурвалж: kt.mn (zdnet.com.au/)