ХБНГУ коммерциаль ажиллагаатай 17 АЦС-тай. Үүнээс гадна судалгаа шинжилгээнд зориулсан 11 атомын реактор нэмэгдэнэ.
2002 онд засагийн эрхийг барьж байсан Социал демократ нам, Ногоон намын эвсэл АЦС ажиллуулдаг дөрвөн том компанитай зөвшилцөн Атомын Хуулиндаа (Atomgesetz) өөрчилөлт оруулсан юм. Уг хуулийн өөрчлөлтийн гол санаа нь шинээр коммерциаль АЦС барихыг хориглосон явдал байв. Мөн ажиллаж буй АЦС-уудад дундажаар 32 жил л ажиллах хугацаа зааж өгсөн. Уг хууль цөмийн эрчим хүчнээс татгалзах алхамыг дэмжих зорилготой юм.
Одоо ажиллаж буй АЦС-ууд голчлон 1970-1982 онд ашиглалтанд орсон. Дээрх хуулиар 2023 он гэхэд бүгд ашиглалтаас гарах байлаа.
(дээрх зураг: Фукушима осолын дараахан хүмүүс эсэргүүцэлээ гинжин цуваа үүсгэн илэрхийлэв. Цаана нь АЦС харагдаж байна. Уг цуваа 45 км үргэлжилсэн билээ.)
Гэтэл шинээр сонгогдсон засагийн газар болох Христ-демократ Нам (CDU) Чөлөөт ардчилсан намуудын (FDP) эвсэл дээрх хуулийг өөрчилөн АЦС-уудын ашиглалтын хугацааг сунгачихав. 1980 оноос өмнө ашиглалтанд орсон 7 АЦС-ыг 8 жилээр хугацааг сунгах, үлдсэн 10 АЦС-ын хугацааг 14 жилээр сунгах хууль баталчихав. Тэгэхээр 2036 онд л Германчууд АЦС-аас нэг мөр салах болчихоод байв.
Хэдийгээр ард иргэд хугацааг сунгахыг хүчтэй эсэргүүцсэн ч хэн ч тэдний үгийг сонссонгүй ээ. Энэ бүх явдал 2010 онд болсон юм.
2011.3.11-д харин бүх зүйл орвонгоороо эргэв. Японы Фукушимад АЦС-ын 4 реактор сүйрэлийн эрмэгт тулан ирлээ. Өдөржин шөнөжин энэ талаар бүхий л мэдээлэлийн сувагаар ярилццгаасан. Германчуудын олонх нь засагийн газар Атомын хуулийг өөрчилсөнийг шүүмжилж, АЦС-аас салахыг засагийн газараасаа шаардах болов.
Улс төрийн амьдралын хувьд Христ Демократ засагийн газарын өмнө том шалгуур ирсэн нь 3 сарын 27 нд буюу Фукушимагийн осолоос хойш 16 хоногийн дараа Германы эдийн засаг, улс төрөөр тэргүүлэх муж улс Бадэн-Вюүрттенбэргт (Baden-Wьrttemberg) парламентын сонгууль болох байв.
Сонгуулийн ч үр дүн гарлаа. АЦС-уудын ашиглалтын хугацааг сунгасан эрх баригч хоёр нам хоёул ялагдлаа. Иргэд ч сонгуульдаа маш идэвхитэй оролцсон юм.
Герман улсын түүхэнд анх удаа Ногоон Намаас муж улсын ерөнхий сайд сонгогдсон билээ. Ногоон Нам анх удаа олонх болов. Мэдээж Ногоон Намын байр суурь бол цөмийн эрчим хүчнээс татгалзах. Германчууд засагийн газарынхаа бодолыг ийнхүү эсэргүүцэж буйгаа амжилттай мэдрүүллээ. Буруу зүйл хийлээ хэмээн зохих шангийг нь сонгуулиар мэдрүүлэв.
Энэхүү ялагдалын дараа Канцлер Ангела Меркэл өөрийн намын баталсан, АЦС-уудын хугацааг сунгахаа больж, 1970 аад онд баригдсан 7 АЦС-ынхаа үйл ажиллагааг шат дарааллан зогсоож, сэргээгдэх эрчим хүчрүү төрийн бодлого дэмжлэгтэйгээр орон даяараа эргэлт буцалтгүй орохоо илэрхийлсэн юм.
Хэдийгээр АЦС эрчим хүчний хямд эх үүсвэр ч, түүний аюул осолыг хүмүүс хэзээ ч урьдчилан харж, сэрэмжлэх чадваргүй юм.
Германчууд аж үйлдвэржсэн улсуудаас анхдагч болон томоохон шалгуурыг өөртөө үүрэхээр зориглов. Улс ороноороо сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэн, олон улсуудад үлгэр дууриалал болохоор шийдлээ. Энэ шийдвэр бартаатай боловч үр өгөөжтэй зөв шийдвэр юм.
Герман хэлэнд "Not macht erfinderisch" гэдэг зүйр үг бий. Ойролцоогоор орчуулбал "хэцүү хүнд нөхцөл хүнийг бүтээлч, шинээр сэтгэгч болгодог". Германчууд энергийн асуудалаа шийдэж, техникийн хувьд хүн төрөлхтөний цаашдын явах зөв зүгийг зааж өгөх байх гэж найднам.
Франц улс нь 50 гаруй АЦС-тай бөгөөд эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг уг станцуудаараа хангадаг. Францд болж буй эсэргүүцэлийн жагсаалуудад Германчууд ихээр оролцож буй гэсэн мэдээ аль дээр уншсан юм. Цацраг идэвхит туяанд хил гааль гэж ямар байх биш.
Бид бүхэн бас Хятадад болон Оросын Сибирьт АЦС барих, цацраг идэвхит хаягдал булахыг тууштай эсэргүүцэх хэрэгтэй.
(Миний бичсэн зүйлд буруу зөрүү мэдээлэл байхыг үгүйсгэхгүй тул та өөрөө холбогдох мэдээлэлийг олж уншина уу)
Германчууд АЦС-ын эсрэг жагсч байна. Зурагийг эндээс харна уу
http://www.spiegel.de/fotostrecke/fotostrecke-65654.html
Ямар гээч үйлийн үр вэ? Японы зарим нутагаар үерлэжээ
Японд байгалийн гамшиг, цөмийн осол болсоноос хойш би үе үе л байдал ямар байна хэмээн энд тэндэхийн мэдээ харж байгаа. Монголд маань радио актив бодисууд Японоос орж ирж л байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн яам, Цөмийн энергийн газар гээд санаа зовж байгаа болов уу? Хэмжилт хийж байна уу?
Өөр зүйл бичих гэсэн юм. Цунами, газар хөдлөлт, цөмийн осолд нэрвэгдсэн Фукушима мужийн хөрш муж Мияагигийн Ишиномаки хотод үер болж байгаа юм байна. Япончуудын ямар гээч үйлийнх нь үр вэ? Одоо нөгөө далайруу цутгасан цацраг идэвхит бодистой ус нь эргээд японы аралруу урсаад ороод ирлээ шүү дээ. Даанч хэлэх үг алга даа.
Хэрэв АЦС-гүй байсан бол "Японд үер боллоо, газар хөдөллөө" гээд л мэдээ гараад өнгөрөх байлаа.
Үүнээс гадна Японд Атомын цахилгаан станцын эсрэг жагсаал цуглаан эрчимжиж байгаа ажээ. Яаралтай цөмийн эрчим хүчнээс салж, Герман улс шиг сэргээгдэх эрчим хүчрүү эргэлт буцалтгүй орохыг засагийн газараасаа шаардах болсон байна. Германчууд Фукушимагийн осол гарсаны маргаашнаас АЦС-ыг эсэргүүцэх жагсаал хийж эхэлсэн. Гэтэл Япончууд яагаад ийм хожуу хөдлөв? Олон давхар гамшигт өртсөн Япончуудын сэтгэлгээг ойлгох хэрэгтэй байх. Хүлцэнгүй, номхоноос гадна ах захаа хүндэлээд, элдэв ёсондоо баригдаад жагсаал цуглаан, тэмцэл хийж чаддаггүй байх?
Фукушима АЦС-аас ирж буй хамагийн сүүлчийн мэдээ гэвэл №3 реакторт цооролт үүсч цацраг идэвхит бодис их хэмжээгээр алдагдаж буйг ТЕПКО компани өнөөдөр (2011.5.11) мэдэгджээ. Цези (Caesium, Cs) бодис байх ёстой хэмжээнээсээ 620,000 дахин ихсээд буй юм байна. Уг бодис хүний биед удаан тогтдоггүй ч ургамал, мөөгөнд хуримтлагддаг байна. Мэдээж тэр ургамалыг нь хүмүүс эргээд иднэ. Тиймээс бас л аюултай.
Газар хөдлөлтүүд Японд арай намжсан ч өнөөдөр л гэхэд М4,9, M 5,0 хэмжээтэй газар хөдөлжээ. Тиймээс япон аралын яг гүнд орших Хамаока (Hamaoka) АЦС-ыг унтраалаа. Аюулгүй байдалыг бодож, бүрэн ажиллагаатай байгаа станцаа унтраажээ.
Мияагид болж буй үерийг тухай эндээс уншина уу (англиар)
http://www.signonsandiego.com/news/2011/may/09/quake-shifted-japan-towns-now-flood-at-high-tide/
Японд болж буй АЦС-ыг эсэргүүцсэн жагсаалын зурагийг эндээс (германаар)
http://www.spiegel.de/fotostrecke/fotostrecke-67231.html
Цези 620,000 дахин их хэмжээтэй (англиар)
http://enenews.com/reactor-3-damaged-fukushima-nuclear-power-station-leaking-tepco-cesium-620000-times-above-limit