TOKYO (Kyodo) -- Бусад орнуудаас цөмийн шатахууны хаягдлыг хүлээн авах ба хадгалах агуулах барих урьдчилсан захиалга өглөө хэмээн, японы Гадаад хэргийн сайд Такеаки Мацумото Лхавга гаригт мэдэгджээ.
Мацумото Монголын ажил нэгтэн сайд Гомбожавын Занданшатартай уулзсан бөгөөд, Монголын сайд дотоодын хуулинд нь гадаад орноос цөмийн хаягдал оруулах бэрхшээл байгаа тухай , өнгөрсөн Бямба гаригт дурьдсаныг парламентын чуулганы өмнө мэдэгджээ.
Японы сайд Зандашатар хоёр иргэний зориулалттай цөмийн цахилгаан үйлдвэрлэх станц байгуулах тухай ярилцсан бөгөөд, Монгол улсад уран үйлдвэрлэх ба орон нутгийн аюулгүй байдлын талаарх сэдэв хөнджээ.
Япон, АНУ ба Монгол улсууд цөмийн шатахууны хаягдлын эцсийн агуулах барих талаар албан бус хэлэлцээр хийсэн бөгөөд, одоогийн байдлаар хэлэлцээр ямар нэгэн үр дүнд хүрээгүй байгаа билээ гэж Мацумото мэдэгджээ.
Тошиба Корпораци АНУ-ын засгийн газрын албантай хамтран, Монгол улсад цөмийн хаягдлын эцсийн агуулах байгуулах талаар лоббидож байгаа мэдээг, компаний захиралын явуулсан захианы хуулбарын хамт Киодо Ньюз хүлээн авсан билээ.
Эх үүсвэр:
Майничи 28.07. 2011 он.
(Mainichi Japan) July 28, 2011