Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Бид 5 толгойгоос хувь хүртэх үү, 1 толгойгоос хүртэх үү

Тавантолгойн хувьцаагаа мөнгөөр сольж авах гэсэн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэдгээр иргэдийн хувьд бүх юм ойлгомжтой, сая төгрөгөө аваад л Тавантолгой огт падгүй болно. Тэдэнд нэг л зовлон бий. Харин хувьцаагаа авч үлдэх хүмүүст түмэн зовлон байна.

Мөнгө сонгосон хүмүүсийн зовлон
“Төр хувьцааг маань арай хямдхан аваад байгаа юм биш биз” гэсэн айдас мөнгөө авахаар өргөдлөө өгсөн хүмүүсийн дунд олон байна. Ядаж байхад гэ­дэг шиг, яг өргөдлөө өгсний дараа “Хувьцаагаа авсан нь дээр, яагаад гэвэл...” гэсэн яриа арай л илүү тод, үнэмшилтэй санагдаж золигтоод байгаа бололтой. Эрх бариг...

[ Дэлгэрэнгүй... ]
Герман нарны эрчим үйлдвэрлэлээр дээд амжилт тогтоов
 
Герман цагт үйлдвэрлэх нарны эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийн дээд амжилт тогтоосон тухай Reuters дамжуулав.

Хэмжилтийг тавдугаар сарын 25 ба 26-ны өдрийн үд дунд хийсэн бөгөөд Германы нарны зайнууд 22 гигаватт-цагийн эрчим хүч үйлдвэрлэж байгааг тогтоосон байна. Гэтэл энэ хугацаанд бүрэн ажиллагаатай 20 атомын цахилгаан станц ийм хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг. 

Тэр цагийн цахилгааны хэрэглээний бараг тавин хувийг нарны эрчим хүч хангажээ. IWR тэмдэглэснээр одоогоор нэгч улс орон ийм хэмжээний төвшинд очиж чадаагүй ажээ. Одоо Германы цахилгааны 20 хувийг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж ба...
[ Дэлгэрэнгүй... ]
Сумогийн сонирхолтой мэдээ
Японы мэргэжлийн сүмо бѳхийн барилдаанд ѳнѳѳдѳр Монгол хүн 50 дахь удаагаа түрүү авч байгаа бѳгѳѳд сүмогийн түүхэнд анхны Монгол бѳхчүүдийн нэг болж Япон орныг зорьж байсан Нямжавын Цэвэгням (旭天鵬) ѳнѳѳдѳр анх удаа түрүүллээ.
1992 оны 3 сараас барилдаж эхэлсэн Кёкүтэнхо Масарү Нямжавын Цэвэгням ( Япон нэр Оота Масарү - 太田勝 ) мэргэжлийн сүмо бѳхчүүдийн дунд хамгийн ахмад нь ( 37-той ) бѳгѳѳд Японы Шова тооллоос хойш анхны тохиолдол болж байгаа юм байна. 

Хувиасаа болон Сүмо бѳхийг сонирхогч, дэмжигч нарын ѳмнѳѳс чин сэтгэлийн халуун баяр хүргэe!


Шикона: Кёкүтэнхо Масарү
Жинхэнэ нэр: Оота Маса...
[ Дэлгэрэнгүй... ]
Троллейбусны угсралт үйлдвэрийн байр ашиглалтад орлоо
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар троллейбусны угсралт үйлдвэрийн байр манай улсад анх удаа ашиглалтад орлоо. Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Цахилгаан тээвэр” компанийн угсралтын үйлдвэрлэлийг шугаман дамжлагад шилжүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал гурав дахин өсч, жилд 80-100 ширхэг троллейбус, дуобус угсарч үйлдвэрлэх техник технологийн боломжоор хангагджээ.
Тус компани 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор анхны JEA-800 маркийн троллейбус угсарч эхэлснээс хойш нийт 41 троллейбус, дуобус угсарч үйлдвэрлэн ашиглаж байна. Мөн хоёр дуобусыг экспортод гаргасан ба...
[ Дэлгэрэнгүй... ]
Монголчуудын хиймэл дагуулыг сансарт хөөргөнө

Монгол Улсын үндэсний анхны хиймэл дагуулыг сансарт хөөргөх болсноо залуу судлаачид, зохион бүтээгчид өчигдөр зарлалаа. Олон улсын стандартад нийцсэн техник технологийг ашиглан монгол хүний оюун ухаанаар бүтээсэн хиймэл дагуулийг хөөргөх нь Монгол улсын нэрийг олон улсад дуурсгах нэгэн том бахархал мөн. Тиймээс Б.Төгөлдөр, Ц.Нандинбаатар, Э.Батбаяр нарын залуус 2006 онд энэ санаачилгыг гарган хичээл зүтгэлтэй ажилласан нь үр дүнгээ өгчээ. Тэдний нэг Б.Төгөлдөр өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Лос-Анжелес хотод болсон олон улсын хуралд оролцсон байна. Тэгэхдээ холбогдох байгууллагынхантай уулза...

[ Дэлгэрэнгүй... ]
Улаанбаатарын ус, хөрсөнд уран илэрчээ

Өнөөдөр Монголд цөмийн энерги хөгжүүлнэ гэсэн хуурамч уриан дор гадныхныг  ураны түлшээр хангах зорилготой уран олборлох ажил эрчимтэй явагдаж, улмаар жирийн ард иргэд цөмийн бизнесийн эрх ашигт золиослогдох аюул нүүрлэлээ.


Жил ирэх тусам гол горхиуд нь хэдэн мянгаараа ширгэж, гадаргууны ус нь улам бүр ховордож байхад Монголчуудыг хайрлаж энэрэх сэтгэл харийнханд болон тэдэнд үйлчлэгчдэд огтхон ч алга. Тэд амьд эрдэнэ болсон гүний усыг үхлийн хороор буртаглах ажлаа шамдан амжуулсаар. Тухайлбал, Дорноговийн Дулаан -Уулд Францын “Арева” корпорацийнхан ураныг газар дор хүчлээр уусган олбо...

[ Дэлгэрэнгүй... ]
Би айж байна
Би жирийн иргэн. Тийм учраас л үүнийг бичиж сууна. Би 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үйл явдлаас үүдээд цагдаагаас сүнсээ зайлтал айдаг болсон. Гэвч цаг хугацаа аливаа зүйлийг мартагнуулдагийн жишгээр энэ тухай бодох сөхөөгүй явж. Гэтэл уржиг­дар Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг цагдаа нар биелүүлэхээс татгалзсан нь эл айдсыг сэргээлээ. Одоо мөрдөж буй хуулиар бол Монгол Улсад эцсийн шийдвэрийг гаргадаг ганц байгууллага бол шүүх. Шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой. Шүүхийн шийд­вэрийг үг дуугүй биелүүлдэг байх хуультай. Зарим нь са­нал зөрж магадгүй ээ. гэхдээ би л лав тэгж боддог...
[ Дэлгэрэнгүй... ]
МОНГОЛ - ХХ ЗУУНЫ АНХНЫ ҮНДЭСТЭН-УЛС МӨН

Энэ нийтлэлийг оруулахгүй байхын аргагүй байлаа. Үнэхээр сонирхолтой. та бүхэн нэг уншаад үзээрэй.

Монгол Улсын тусгаар тогтнолын тэгш нэгэн зууны их ойн жил айсуй. “Ой” хэмээгч монгол үгийн салаа утга нь нэг талаас хөвч их мод, нөгөө талаас ой ухаан, тогтоолт санамж гэсэн санааг илэрхийлэх тухайд хэдэн жилийн өмнө Я.Долгоржав багш (өдгөө Монгол Улсаас БН Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд) нэн сонирхолтой байдлаар, басхүү ихийг бодоход өдөөн дуудаж бичсэн билээ. Түүхт ой хэмээгч нь үндэстний ой санамжийн илэрхийлэл болох тул ач холбогдол нь үүнд оршин буй гэсэн сайхь эр...

[ Дэлгэрэнгүй... ]
ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС
”ДОЗ” энтертайнмент студиин “ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС” бүрэн хэмжээний уран сайхны киноны 20%-н зураг авалтыг Монголд авсан бол 80%-ыг Герман улсын нийслэл Берлин хот, Бүгд Найрамдах Франц улсын нийслэл Парис хотноо амжилттай аваад иржээ. Ерөнхий найруулагч Ш.Доржсүрэн, зураглаачаар Б. Отгонзориг, хөгжмийн зохиолчоор Алтанураг хамтлагийн Б.Эрдэнэбат, зөвлөхөөр Герман улсын найруулагч Veith гээд нийт 7 орны хүмүүс тус уран бүтээлд хамтран ажилласан байна. Киноны гол дүрд Т. Эрдэнэбаяр буй /Тусгай салаа киноны Дэндэв/ Н.Дагийранз, Ц.Төмөрбаатар, С.Уудам, А.Мөнгөнзул, П.Баттөр, Klaffke гэх мэт ний...
[ Дэлгэрэнгүй... ]
Террорист халдлагын өмнөх шинж тэмдэг
     Манай орон үнэндээ дэлхийн хамгийн тайван орон байх.  Цаашид ч байх болтугай.  Уг нь миний оруулах гэж байгаа энэ мэдээллийг манай хүчний байгууллагуудын вэбсайтуудад тавьсан байх ёстой ч өөрсдийнхөө үйл ажиллагаанд эрддэг юм уу анзаардаггүй юм уу бүү мэд оруулаагүй л байна өнөөдрийг хүртэл.  Манай улс Афганистан, Ирак зэрэг оронд цэргийн ажиллагаанд оролцож алан хядах байгууллагуудын "бай" орны тоонд нэр нь хүртэл явж байсан гэхээр террорист халдлага биднээс тийм ч холуур зүйл биш болтой.  Монгол улсын нутаг дэвсгэрт биш юм аа гэхэд гадаад улсад байгаа манай улсын иргэд, байгууллагад хал...
[ Дэлгэрэнгүй... ]

Тусламж

Та ч бас Монголчууддаа зориулан энэ сайтад мэдээ бэлдэж илгээх боломжтой.

Тоолуур

211617 дахь зочин болсон танд баярлалаа.

Тандагч

© © Мэдээ мэдээлэл