Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Нарны цамхаг (зураг ба видео)

2006 оны 2 сарын 11-нд Невада мужийн Боулдер хотод (АНУ) нарны цахилгаан Nevada Solar One станц нээгджээ. Уг нарны цахилгаан станц 64 мегаваттын хүчин чадалтай бөгөөд, 19.300 дулаан хүлээн авагчаас бүрддэг. Коллекторыг нь Schott компани үйлдвэрлэдэг бөгөөд, уг коллекторуудын хураасан дулаан ба энерги нь 2007 оны 6 сараас ашиглалтанд орж, 40 мянган гэр бүл цахилгаан ба дулаанаар хангадаг. Сэргээгдэх эрчим хүчний станц ашигласнаар, америкийн замаас бензин түлшээр ажилладаг автомашины тоог 1 саяар багасгахтай адил үр дүн үзүүлдэг.



Нарны дулааны цахилгаан станц нь нарны энергийг дулаан болгон хувиргаж, цааш нь цахилгаан болгодог .
Nevada Solar One станц нь олон мянган парабол толиноос бүрддэг- нарны дулааныг хураахдаа, коллекторууд тусгай тосыг халааж, тос нь цаашаа хураагч дамжин 400°С дулаан ялгаруулахдаа уур гаргадаг. Уг уур нь турбинэн мотор хөдөлгөөнд оруулж, генераторыг тэжээдэг.

Nevada Solar One бол ойрын 15 жилд баригдсан парабол толин коллектортой анхны нарны станц юм.  Энэ хугацаанд Мохавэ цөлд 9 ийнхүү нарны станц барьж, улмаар 354 мегаваттын хүчдэл гаргаж байгаа.
Багахан хугацааны өмнө уг цахилгаан үйлдвэрлэх арга нь өндөр зардалтай байсан. Гэвч техник технологи хөгжсөөр, 2004 онд Schott компани хямд өртгөөр дээд хэмжээний үзүүлэлт харуулдаг нарны дулаан хүлээн авагч зохион бүтээж, шинээр баригдах нарны станц болгонд хүлээн авагчаа суурилуулах юм. Schott компани үйлдвэрлэлээ ХБНГУ-ын Бавари мужийн Миттертайх хотод явуулдаг.

Маш бага зардал ба дээд зэргийн чанартай уг бүтээгдэхүүн түлшээр ажилладаг цахилгаан станцуудын томоохон өрсөлдөгч болох өндөр магдалтай юм.

Нарны цамхаг Solar Two

Нарны цамхаг нь Solar One станцтай төстөй зарчмаар ажилладаг боловч, бага зэрэг ялгаатай: нарны гэрэл нь усыг биш, дундаж дамжуулагч хайлуулсан давс ашигладаг. Энэ бол натрийн нитрат ба калийн нитрат юм. Үүгээр усаа халааж, мөн дулааныг нөөцлөх арга олдсон юм. Орой үдэш, эсвэл наргүй өдөр мотор нь нөөцлөгдсөн халуун давсны дулаанаар ажилладаг.


Зурган дээр: Ягаанаар халуун давсны хадгалах сав, цэнхэр нь хүйтэн давсны сав. Улаан нь уурын генератор, конденсатор ба мотортой холбоотой байгаа нь. (solarpaces.org).

Мөн доор нь суурилагдсан нарны гэрэл хураагчид гэрлийг ойлгож, цамхаг уруу дамжуулдаг. Үүгээр цамхагийн хүлээн авагч орой нь ихээхэн халж, улмаар жилд 24,3 гигаватт-цаг гаргах хүчин чадалтай юм байна.

Америкчуудын уг туршлага дээр суурилж, испаний инженерүүд өөрийн арны цамхаг Solar Tres барьснаар Испани Улс нарны гэрэл ашигладаг орнуудын дээд үзүүлэлт гаргасан юм. Solar Two цамхаг нь 1926 гелиостат, нийт эзлэх талбай нь бараг 83 мянган м² . Хүчин чадал нь 15-аас дээш мегаватт.

Solar Tres цамхаг буюу PS10

Уг төсөл нь 2493 тольноос бүрддэг. Толь болгон нь 96 м². Нийт эзлэх талбай нь 240 мянган ².




565°С хэмийн дулаан хүртэл халаасан давсны багтаамж нь наргүйгээр 16 цаг ажиллах хүчин чадалтай. Энэ учраас зунаар тасралтгүй ажиллах хүчин чадалтай.

Уг төсөлд Европын комисс € 5 сая гаргажээ. Зохион байгуулалтанд SolarPACES, мөн Испани, Франц, Чех ба АНУ зэрэг улсуудын компаниуд оролцож байгаа.



Мөн станцаа өргөжүүлэн, ихэр PS20 байгууламж барьснаар, хүчин чадал улам нэмэгдэж, өмнөхөөсөө хамаагүй их буюу 20 мегаватт хуримтлах хүчин чадалтай.


Зурган дээр: Ихэр цамхаг баригдаж буй талбай ба Solar Tres станц

2013 он гэхэд Sanlucar la Mayor гэдэг газар янз бүрийн төхөөрөмжийн туслалцаатайгаар 300 мегаватт цахилгаан гаргах хүчин чадалтай станцууд баригдана. Улмаар томоохон хэмжээний Севилья шиг саятан хотыг бүрэн цахилгаанжуулах хүчин чадалтай болно гэсэн үг. Үүнд янз бүрийн тоног төхөөрөмж ашиглагдана: усны халаалт, тосны халаалттай систем, мөн энгийн фото-цахилгаанан батерей ашиглагдана.

Уг барилгын үнэ өртөг маш өндөр бөгөөд, одоо цагт үнэгүй гэх энерги нь үнэ нь ердийнхээс их. Гэвч Санлукар-ла-Майорын өргөтгөл амжилттай явагдах тусам тэнгэрийн киловаттын үнэ мөн адил буурна. Мөн энэхүү цахилгаан станц барьснаар, дэлхийн агаарт мандалт 600 мянган тонн нүүрс хүчлийн хий хаягдахыг багасгана. 




Нийтлэгдсэн: 2010-08-08 - 19:22



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 49-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax