Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Дэлхийн шилдэг бренд Монголд
Дэлхий даяаршиж байгаа энэ нийгэмд бид дэлхийн шилдэг гэсэн зүйлстэй хөл нийлүүлэн алхах боллоо. Саяхан л гэхэд бид гадаадаас өөрсдийн хувцас, хэрэглэдэг эд зүйлсээ гадаадаас захиж авчруулдаг байсан бол шил шилээ дарааллан Burberry, Adidas, LV, Nike, Benz, Volkwagon, Toyota гэх мэт компаниуд өөрийн шинэ салбараа монголд нээсэн. 

Эдгээрийн адилаар дэлхийн шилдэг брендүүдийг нэг болох Apple брендийн Монголд дахь албан ёсны борлуулагчаар Бодь Электроникс болсон билээ. 2011 онд шинэ дэлгүүрийнх нь нээлт нь болох бөгөөд баруун 4 замын Голомт хотхонд дэлгүүрээ нээх юм байна. Цаашид энэ тухай мэдээллэсээр байх болно.

Та фэйсбүүктэй бол http://www.facebook.com/pages/Apple-Mongolia/121889684541931 энэ линкээр орон сонирхож болно шүү. 

Нийтлэгдсэн: 2010-12-09 - 11:03
Сайн чанарын эд зүйл орж ирж байвал бидэнд л ашигтай юм биш үү. Мэдээж уул уурхайн мөнгөнтэй холбоотой нь тодорхой. Гэхдээ юмыг бараан талаар нь хараад байвал хэцүү шүү дээ. Би дотроо удахгүй Адидасын пүүзний үйлдвэр монголд нээгдээсэй, Тайм сэтгүүл монгол хэл дээр гардаг болоосой гэж мөрөөддөг. Шилдэг технологи техник орж ирэг л дээ. Өрсөлдөөн дундаас үнэндээ эцсийн хэрэглэгч бид л хожно. Монгол хүн  чанарлаг хувцас энэ тэр хэрэглэж яагаад болохгүй гэж. Би өнгө мөнгөнд хууртаж байж болох л юм. Гэхдээ чанар бол чанар шүү дээ. Чанартай юм хэрэглэж байж хүн чанар гэдгийг мэднэ. Юмыг яаж чанартай хийдгийг мэдэж авна. Стандарт гэж юу байдаг гэдгийг мэдэж авна л гэж боддог.  
dadido хэзээ бичсэн: 21:26, 2010-12-12 | Холбоос | |
Нэг талаараа та хүүтэй санал нэг байна. Хэдий тийм ч манай улсад бааз юу билээ? одоохондоо гадаадын бараа гэж байгаа ч ирээдүйд маш олон тоног төхөөрөмжүүд made in mongolia биш Монголд үйлдвэрлэв гэж монголоор бичигдэх гарах байхаа.
Энхмандах хэзээ бичсэн: 10:16, 2010-12-10 | Холбоос | |
Тийм шүү
Тиймээ Алмасын зөв санал нэг байна. Муу ч байсан бид үндэснийхээ үйлдвэрлэлийг гар таталгүй дэмжих хэрэгтэй.
Tengis (зочин) хэзээ бичсэн: 21:32, 2010-12-09 | Холбоос | |
Надад лав иймэрхүү зүйл огтоосоо ч мундаг сайхан зүйл биш л санагддаг. Тэртэй тэргүй уул уурхайгаас мөнгө орж ирсэн алт сандайлсан хэдэн тэнэгийн мөнгийг салгаад авахыг хүсэх хүн дэлхийн хаанаас ч гэсэн олдоно шүү дээ. "Монголд мундаг брэнд орж ирлээ, Монголд мундаг жүжигчин ирлээ" гэж хөөрцөглөцгөөдөг бид инээдтэй.

Би лав Монголын жижигхээн компани АНУ, Японы хаа нэгтээ Монголчуудын оюуны бүтээлийг зараад Made in Mongolia гээд явж байвал л баярлана. Гадаад дуучин, жүжигчин ирэх гэж байна гэж хөөрч гүйхийн оронд нэг Монгол уран нугараач, загвар өмсөгч ч байсан яадгийн олныг гайхуулаад би Монгол хүн гээд явж байвал тэр хүнээр бахархаж түүний шоуг л үзэх байсан.

Тэр дэлхийд хичнээн хүчтэй ч бай, хичнээн сайн брэнд ч бай, муу нь ч бай Монголын зах зээлд орж ирж байгаа нь манайд өөрсдийн маань зах зээл хумигдаж, хэдэн цээжээ дэлдсэн цөөн Монголчууд бидний өвөг дээдсээс өвлөж авсан газар шороогоо ухан сэндийлж сольж авсан хэдэн халтар цаасыг л авах гээд л инээж байгаа л гадаадын нэг компани шүү дээ. Мэдээж дэлхийн олон газар ийм байгаа. Гэхдээ гадны юм лаг, гэж, гадаад хүн мундаг гэж баярлаж хөөрч дагаж гүйхгүй яаж тэднээс илүү болох вэ л гэж бодоцгоож хөгжих юмсан...

Гүйцэхгүй ч гэсэн, үнэтэй ч гэсэн, бүгдийг нь өөрсдөө хийгээгүй ч гэсэн угсраад зарж байгаа компьютерууд нь бараг дээр шахам. Гэхдээ би бас буруу ч бодож байж магадгүй л дээ. Ямар ч л байсан Монгол зүйлээ муу ч байсан гадныхнаас дээр тавьж, Монгол барааг муу ч байсан сонгож чадвал л бид цаашдаа хөгжинө байх даа...
Алмас хэзээ бичсэн: 11:30, 2010-12-09 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 42-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax