Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Монголоос уран олборлон, олон улсын цөмийн хаягдлыг буцаан булшлах 3 улсын гэрээ нь тодорхой боллоо :-(
 使用済み核燃料をモンゴルに貯蔵 日米との合意原案判明

 モンゴル産のウラン燃料を原発導入国に輸出し、使用済み核燃料はモンゴルが引き取る「包括的燃料サービス(CFS)」構想の実現に向けた日本、米国、モンゴル3カ国政府の合意文書の原案が18日明らかになった。モンゴル国内に「使用済み燃料の貯蔵施設」を造る方針を明記し、そのために国際原子力機関(IAEA)が技術協力をする可能性にも触れている。

 モンゴルを舞台としたCFS構想が実現すれば、核燃料の供給と、使用済み燃料の処分を一貫して担う初の国際的枠組みとなる。福島第1原発事故を受け、当面は構想の実現は難しいとみられるが、民間企業も含め後押しする動きが依然ある。

2011/07/18 17:57




(Миний хөрвүүлж Монгол руу болгох чадвар муу, өөрийнхөө ойлгосноор орчуулчихлаа... Боломжтой хүн байвал сайн орчуулаад өгөөрэй.)

Монголоос уран олборлон экпортолж, түүнээс гарсан хог хаягдлыг нь буцааж аваад цөмийн хог хаягдлыг Монголд булшлах тухай CFS буюу " Түлшний Нарийн Үйлчилгээ" төлөвлөгөөний 3 улсын засгийн газар хооронд хийгдсэн гэрээний эх хувь нь 18-ны өдрөөс ил тод боллоо. Монгол улсын дотоодод Цөмийн хаягдал хаях байгууламжийг  барих төлөвлөгөө бичигдэж, түүний төлөө Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA) технологийг боловсруулан ажиллах магадлалтай талаар цухас дурдагдсан байна.

Хэрэв Монголд CFS төлөвлөгөө нь хэрэгжвэл цөмийн түлшийг экпортлон, түүнээс гарсан хог хаягдлыг буцаан өөрийн нутагт булшлах цөмийн хаягдлын олон улсын "хогийн сав" дэлхийд анх удаагаа Монголд баригдана. Фүкүшима дугаар 1 цахилгаан станцын сүйрлийн дагаараа энэ нь хэдийгээр хэцүү болсон ч хувийн хэвшлээр дамжуулан хэрэгжүүлэх ажиллагаа цаашид ч явагдсаар байна.


Мэдээллийн эх сурвалж:
http://www.47news.jp/CN/201107/CN2011071801000391.html


Холбоотой мэдээлэл:
http://sonin.mn/?p=144678

Нийтлэгдсэн: 2011-7-19 - 12:31
дэлхийд ураны эсрэг аянд Германчууд арай илүү дуугараад байг аа юм шиг ээ. Бусад улсууд зөвхөн өөрийн улсын л эрх ашгийг бодож байгаа. Манай төрийнхөн эдийн засгийн өсөлт гэж мөнгө рүү улайраад энэ бүхнийг хэрэглэх хүн ардаа бодохгүй мөн ч тархи жижигтэй улс төрчид юмаа. Цөөн тооны гэлтгүй залуус нэгдээд нэг өдөр цугларч талбайд ганц цаг ч хамаагүй жагсаал хийгээд эсэргүүцэл илэрхийлж болно шдээ. Ядахдаа хэвлэл мэдээлэлээр ард түмэнд ойлголт өгнө. Ард түмэн ураны үйлдвэрлэлийг эсэргүүцэж байна гээд. Сэмээрхэн хог хаягдлыг нь булж байгааг одоо хэн ч мэдэхгүй байгаа. Эх баригчдад итгэх хэрэггүй. Эгэл залуус л эх орноо хамгаалдаг, их дуугардаг нь хамгаалдаггүй түүхтэй шүү дээ бид.
Цагаан хараацай (зочин) хэзээ бичсэн: 05:57, 2011-7-23 | Холбоос | |
цааш нь дамжууллаа, их хэрэгтэй блог хөтөлдөг хүн байна даа. гоё шүү
AmonRa хэзээ бичсэн: 08:34, 2011-7-22 | Холбоос | |
G84 ураны геологи http://uranium.blogmn.net/ блогийг бичдэг залуушд, таньж байгаа юу...
Алмас хэзээ бичсэн: 07:53, 2011-7-22 | Холбоос | |
G84: өөрөө мэдээд, таньдаг бүх хүндээ тараагаарай. Энэ нь жагсаал цуглаанаас илүү үр дүнтэй. Гэвч ойрд манайхан их дүжрээд байгаа гэдгийг бас бодолцоорой.
AmonRa хэзээ бичсэн: 04:00, 2011-7-22 | Холбоос | |
жагсаад дэмийрээд байхаасаа илүү чалчаад байх нь үр дүнтэй шүү
харж л байя хэн нь юу хийв гэдгийг хийх нь вэ гэдгийг ....
үгүй ядаж л мэдэж байгаа юм ба

g84 хэзээ бичсэн: 03:15, 2011-7-22 | Холбоос | |
Яг үнэхээр тэр гэрээний эх хувь ил гарч ирээд, засгийн газрууд хооронд ийм зүйл яригдсан нь баталгаатай болоогүй бол манай хэд гүрийгээд л өнгөрнө. Жагсаал цуглааныг нь янз бүрийн гүтгэлэг, явуулгаар зүгээр нэг хэдэн солиотой нөхрийн орилж байгаа мэт харагдуулаад л цуу тараагаад, хүмүүсийг дөжрөөж хаяад цаагуур нь хийчих биз. Тэгэхээр бодолтойхон, хүмүүст Шинжлэх ухааны үнэн бодит мэдлэгийг ямар нэгэн улс төржилтгүйгээр хүргэж тараах ажлыг л нэгдэж байгаад болох чадах бүх сувгаараа хиймээр санагдаж байна...

Уран бол хадны мангаа биш гэж хүмүүсийг ухуулаад байгаагийнх нь эсрэг бүр маш сайн ойлгуулах зүйлсийг хийх хэрэгтэй байх гэж бодож байна...
Алмас хэзээ бичсэн: 10:31, 2011-7-21 | Холбоос | |
http://www.youtube.com/watch?v=YPT5SJqXihw

Энэ нэвтрүүлгийг үзсэн үү?
Алмас хэзээ бичсэн: 10:27, 2011-7-21 | Холбоос | |
Юу юугүй жагсах цуглах нь ч юу юм. Уран гээч юмыг яагаад одоогоор олборлож болохгүй вэ? Түүнээс хэдий хэмжээний хог хаягдал олборлолтын үед гарч, түүнээс олох мөнгөнөөс хэдий хэмжээний их зардал гараад, тэр нь цөөн хэдэн Монголчуудад ямар их гай гамшгийг авч ирж болох вэ зэргийг хүмүүст ойлгуулж түгээх нь хамгийн чухал байх. Хэрэв олборлоод эхэлбэл хогийг нь бас буцааж авна гээд холбогдох зарим хүмүүсийн ярьж байгааг хүмүүст ямар аюултай зүйл болохыг ойлгуулж уран олборлолтыг л болиулах хэрэгтэй юм байна гэж бодоод байгаа. Түүнийхээ тулд харин юу юугүй жагсаад дэмийрээд байхаасаа илүү болох, чадах бүх сувгаараа л Монголчууддаа ойлгуулах хэрэгтэй байна даа. Уран бол алт биш. Алтыг яах вэ Бороо гоулд, Оюу толгой шиг гадныхан ухаад Монголд өчүүхэн ашиг өгчихөөд зөөгөөд явчихдаг юм байж, овоолсон шороо нь бага юм байж гэхэд Уран гэгч бол тийм зүйл биш шүү гэдгийг л хүмүүст ойлгуулж хэлж өгөх хэрэгтэй байна даа.
Уран бол Алт биш... Өмнөх алдаануудаасаа суралцъя г.м байдлаар хүмүүст тараах хэрэгтэй байна даа.

Ядаж байхад хуулиуд нь бүгд гадныхны талд зохиогдсон, гэрээнүүд нь ч бас тэгж батлагддаг. Тэгээд гадаад дотоодын шүүх дээр Монголчууд хохирогч болоод л үлддэг. Цөөхөн хэдэн хүн хэдэн цаас аваад гахаад үхчихэлгүй байх шиг байна. Урантай орооцолдвол гахах байтугай ихэнх нь хавдар янз бүрийн мутацийн өвчнүүдээр тарчлах нь тарчилж, талийгаач болох болцгоох биз... not talking
Алмас хэзээ бичсэн: 10:22, 2011-7-21 | Холбоос | |
G84: саяхан нэг германы сайт уншлаа. 3 орны засгийн газар нууцаар хэлэлцсэний шалтгааныг тайлбарлахдаа, аль аль орнуудын ард түмнүүд зөвшөөрөхгүй тул нууцаар явуулсан гэж байсан.

Олон түмэнд тараах хэрэгтэй, бүр заавал энэ мэдээг тараах хэрэгтэй.
300.000 мянган тонн хорт бодис орж ирнэ. Хэнийх нь гэрийн доор булах бол? Чинийх ч, минийх ч байж болно. Бүгдэнд маань хүрэлцэнэ шүү.
AmonRa хэзээ бичсэн: 10:16, 2011-7-21 | Холбоос | |
Энхбат гишүүн тайван жагсаал хийнэ гэж байсан. Тэр нь хэзээ юм бүү мэд.
Энхмандах хэзээ бичсэн: 09:49, 2011-7-21 | Холбоос | |
за голомт энэ тэртэй холбогдож жагсаал хийе
Мөнх тэнгэрийн хүчин доор
Жамуух гүр хаан болох доо хэлдэг шиг
ураны шаар оруулж ирсэн гаруудыг голомтоор нь самаръя самаръя
тоглоомгүй жагсаал хийж ард түмэнд таниулах ажил хийцгээе тэгэх үү
g84 хэзээ бичсэн: 09:05, 2011-7-21 | Холбоос | |
@Цагаан хараацай:
бар шиг архираад, зурам шиг зугтачихгүй юу. Яг цагаа олсон шийдэмгий үйлдэл хэрэгтэй болохоос, эх орончдын орилоон биш ээ.
AmonRa хэзээ бичсэн: 04:26, 2011-7-21 | Холбоос | |
албаныхан үгүйсгээд байгаа мэдээлэл гарсан. хэрвээ үнэн бол яана даа, нөгөө цээжээ дэлдээд байсан эх орончид хаана байгаан бол? дуугарах хүн нь цөөхөн.
Цагаан хараацай хэзээ бичсэн: 03:42, 2011-7-21 | Холбоос | |
watashiwa nihongoga imattei mashita. kyowa wakarimasendeshita.
dadido хэзээ бичсэн: 10:02, 2011-7-20 | Холбоос | |
yoooo, aimaariin
Zurai хэзээ бичсэн: 03:47, 2011-7-20 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 29-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл
idiomatic-dormant
idiomatic-dormant