Реакторууд ба хөргөлтийн камерд хуримтлагдсан хорт бодис түр хугацааны хамгаалтаар бөглөж, улмаар цацраг идэвхт туяа орчин тойронд нөлөөлөхгүйн тулд хаажээ. Гэвч яг одоо тулгарч байгаа том бэрхшээл нь бол, хорт материал гүний ус ба далайн усанд нэвтрэх аюул юм. Одооны байдлаар ЦЦС-ын реактор болон хөргөлтийн камеруудад
100 мянган тонноос илүү хорт материал хуримтлагдаж, цэвэршүүлэлтийн механизмууд ажиллагаанаас гарахад ойрхон байна. Мөн цэвэршүүлэлтийн механизмууд ажиллаж байсан ч хэрнээ, тэр шүүгдсэн материалыг хааш нь далд оруулах нь ойлгомжгүй байгаа билээ.
Одоогийн байдлаар хамгийн том цөмийн концерн болох Toshiba нь 2006 онд АНУ-ын цөмийн концерн Westinghouse-ыг Британи улсын цөмийн концернээс худалдан авч эзэмшигч болсон. Тошиба компани нь Фукушимад болсон ослын дараа хорт материалын эцсийн хадгалах агуулах байхгүй нь хамгийн том бэрхшээл мөн гэв. Одооны байдлаар Тошиба компани АНУ-ын засгийн газрыг ихээхэн дарамтанд оруулж, Монгол Улсад
барихыг тулгаж байгаа билээ. Япон, АНУ ба Монгол Улс ийм нэгэн агуулахын тухай Цогц Түлшний Нийлүүлэлт хэмээх арга хэмжээний хүрээнд хадгалах тухай ярилцаж байсан. АНУ-д уг Юкка уулд хадгалах төлөвлөгөө хэрэгжээгүй бөгөөд, тун яаралтай хадгалах агуулах хайж байгаа билээ.
5 сард Тошибагийн дарга Норио Сасаки (Norio Sasaki) АНУ-ын байгаль орчны сайд Даниель Поунманд уг төлөвлөгөөний төсөл дээр ажиллах даалгавар өгчээ. Даниель Поунман Монголд олборлосон ураныг нутагт нь буцааж өгөх төлөвлөгөө гардуулсан юм. Ийм байдлаар цөмийн энергийн сэргэн мандалтын эрин дахин ирэх юм. Гэвч сөрөг нөлөө нь АНУ ба Япон өөрийн цөмийн хаягдлаасаа бүрмөсөн салах юм. Үүний сацуу ЦЦС барих төлөвлөөгөтэй байгаа орнууд өөрсдөө уран баяжуулахгүйн баталгаа болно.
Ураныг хадгалснаар орлого авах боловч, Монгол улс Фукушимагийн ослын дараа хогын цэг болох хүсэлгүй байгаа бололтой. Гэвч хогыг дамжуулан тээвэрлэхэд Орос ба Хятад улсуудтай зөвшилцөн хэлэлцэх хэрэгтэй. Энэ одоо хүртэл болж амжаагүй байгаа билээ. Герман улсад харин эсрэгээр, өөрсдийн цөмийн хаягдлаа Фукушимад хаяж болох болов уу гэсэн горьдлого байсан.
Дэлхий даяар Фукушимагийн ослын дараа японы цөмийн техникийн талаар итгэл алдарсан. Одооны байдлаар Иордан улс, Орос, Өмнөд Солонгос ба Вьетнам зэрэг улсууд гэрээгээ цуцлахад
тун ойрхон байгаа билээ. Японы ЦЦС итгэлгүй байдлаа алдаж байх хооронд, хуучирсан Михама дахь (Mihama) ЦЦС-ын хэрэглээний хугацааг 10 жилээр уртгасан билээ. Уг ЦЦС-ын хэрэглэх хугацаа нь 2012 онд дуусах байсан. Энэ хооронд, Фукушима дахь ослын дараа Фукушимагийн далайд Tellurium бодис олдсон. Теллириум нь 1 литрт 720 бекерэль цацраг ялгаруулдаг бөгөөд, хагас задралын цаг нь 34 хоног. Цоорхой байгааг Тепко үгүйсгэж байгаа боловч, алдагдал гарч байж болзошгүй.
Цөмийн лобби гэвч Япон дахь эсэргүйцлийн давалгааг дарсан нэгэн ялалт байгуулсан. Сага мужийн Генкай хотын дарга Хидео Кишимото Фукушимагийн ослын үеэр унтраастай байсан 2 реакторыг дахин идэвхжүүлсэн билээ. Одоогийн байдлаар 54 ЦЦС-ийн 19 нь ажиллаж байгаа билээ.
Эх хувилбар энд