Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
АЦС БАРИХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

Бичсэн: Б. Нямбаяр    инженер Т. Минжүүр  
График дизайн: Г. Ганбаяр, Л. Мөнхтөр

Та бүхэнд чин сэтгэлээcээ талархаж байна.
Амарлин

2011-07-28

Цөмийн хаягдал хаях нууц санаархал буюу Монголд АЦС барих тухай судалгаа ямар зорилготой вэ?

 

 

          Цөмийн эрчим хүчтэй холбогдолтой өргөн хэлэлцүүлэг явагдаж байгаа энэ цаг үед атомын цахилгаан станц (АЦС) барьж ашиглахтай холбоотой эдийн засгийн тооцоог салбарын мэргэжилтнүүд хийснийг танилцуулъя. МУИС-ийн Цөмийн судалгааны төвд хийгдсэн “Цөмийн реактор суурь судалгаа”-ны тайланд дурдсанаар: “Даралтат усан хөргөлттэй 600 МВт чадал бүхий 2 реактортой АЦС-ын нийт хөрөнгө оруулалт 1.2-1.8 миллиард ам.доллар бөгөөд үйлдвэрлэсэн эрчим хүчний өөрийн өртөг нь нүүрсний станцын гаргасан эрчим хүчний өөрийн өртгөөс 1.2 дахин бага байна. АЦС нь хөрөнгө оруулалтаар ашиглалтанд орсны дараах 7.6 жилд нөхөн төлөх чадвартай юм гэжээ (1). Тайлбарлавал, нүүрсний дулааны цахилгаан станцад 120 төгрөгөөр үйлдвэрлэх цахилгааныг АЦС-д 100 төгрөгөөр үйлдвэрлэх ажээ.  Ялгаа нь 120 төгрөг тутамд ердөө 20 төгрөг. Тэгвэл АЦС-ыг сурталчилаад байсан улстөрчдийн амлаж байгаа олон дахин хямд өртөгтэй цахилгаантай болно гэсэн нь худлаа юу? Тиймээ, мэргэжлийн хүмүүсийн тооцоо судалгаа тэднийг худал хэлснийг харуулж байна. 

          Үүнээс гадна АЦС нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд эхлэнгүүт 7 жил хагасын дотор өртгөө бүрэн нөхнө гэсэн нь зөвхөн цаасан дээр хэрэгжих боломжтой. Учир нь эрчим хүч үйлдвэрлэх, түгээх сүлжээ УБ хотод ажиллаж эхэлсний 80 жилийн ой ирэх жил болох хэдий ч гэр хорооллын айлуудаас цахилгаан хэрэглэснийх нь төлбөрийг бүрэн авч чаддаггүй, тоолуур байхгүйн улмаас задгайгаар бичдэг гэх мэт олон бэрхшээлээ одоог хүртэл шийдэж чадахгүй байна (2). Монгол улсад аж үйлдвэр бараг хөгжөөгүй тул үндсэн эрчим хүч хэрэглэгчид нь айл өрх, хувь хүмүүс байдаг. Ингэхдээ айлуудын оройны хоолоо хийх цагаар буюу зөвхөн 18-20 цагуудад эрчим хүчний багахан хомсдол үүсч, ОХУ-аас эрчим хүч импортлодог. 2010 оны 2-р улирлын дүнгээр Монгол улс 1809 сая кВт/цаг эрчим хүч импортлосон бол шөнийн цагаар эргээд 1750 сая кВт/цаг эрчим хүч экспортлосон гэх (3). Цагийн зөрүүтэй болохоос биш экспорт, импортын хэмжээ нь бараг адил ажээ. Цахилгаан импортлож авахгүйгээр өөрсдийн нөөц бололцоогоор хэрэгцээгээ хангах боломж бий ч импортлох юм бол өртөг нь арай хямд байдаг гэж албаны хүмүүс тайлбарладаг.

        Уг нь бол өнөөгийн Монголын эрчим хүчний хэрэгцээг дотоодын нөөц бололцоогоорoo бүрэн хангаж чаддаг юм байна. Харин шугамсүлжээний дамжуулагч утас нь бүрээсгүйн улмаас нийт цахилгаан эрчим хүчний 21.23% нь хэрэглэгчдэд очихоосоо өмнө сарниж алдагддаг ажээ. (4). Цахилгаан хэрэглээний суурь нөхцөл ийм байгаа үед 1.2-1.8 тэрбум ам.доллараар бүтсэн АЦС яаж ч бодсон өртгөө нөхөхгүй, ашигтай ажиллахгүй нь тодорхой. 

ТЭГВЭЛ АЦС БАРИХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ?

           Монгол улсад АЦС баригдсанаар түүнээс гарах цөмийн хаягдлыг нутагтаа булахаас өөр аргагүй болно. Нэгэнт булаад эхэлчихвэл “их барьсан ч өмхий, бага барьсан ч өмхий” гэдэг болох тул олон улсын АЦС-аас гарсан цөмийн түлшний хаягдлыг Монголдоо мөнгөөр булшилж дундаас нь хувь хүртэх гэсэн төрийн эрхэнд гарсан хэдхэн авилгач түшмэд АЦС байгуулах шийдвэрийг гаргуулахаар байдаг бүх аргaa ашиглан лоббидож байна. Авто замаа ч технологийн дагуу барьж чаддаггүй манай улс өндөр технологийг эзэмшээд АЦС ашиглана гэхэд цаанаа л хоосон сонсогдох. Дотооддoo газрын тосны нөөцтэй мөртлөө асар их шаардлагатай  нефть нэрэх үйлдвэрээ ч байгуулчихаж чадахгүй гадаадаас бүрэн хараат болчихоод байдаг. Гэсэн атлаа дутагдаж гачигдаагүй байгаа эрчим хүчийг АЦС-аас гаргаж ашиглана гэснийг юу гэж ойлгох вэ? Эдийн засаг хөгжиxийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэх хэдий ч хэдэн арван тэрбум тонноор хэмжигдэх нүүрсний нөөцтэй, мөн өвөлдөө онцгой хүйтэрдэг Монгол улсад цахилгаан-дулааныг зэрэг үйлдвэрлэдэг нүүрсний ДЦС-аар тэлж буй хэрэгцээгээ шийдэх нь хавьгүй илүү тохиромжтой баймаар.

           Ядаж байхад “урагшгүй ноёнд ухаангүй албат” гэгчийн үлгэрээр төсөлт ажлаар санхүүжсэн энэхүү судалгаанд Улаанбаатар хотынхоо дэргэд АЦС барих нь зүйтэй гэж зөвлөсөн байx юм. Cудалгааны дүгнэлтэд дурдсанаар “Цөмийн 2 реактортой дээрх станцыг Улаанбаатарын ойролцоо Багануур дүүрэгт барьж байгуулах нь тохиромжтой” гэжээ (1). Үнэндээ  АЦС-ын аюулгүй ажиллагааны дэг журмыг мөрдөж чадах эсэх нь өнөө цагийн хариуцлагагүй Монголчуудад маш эргэлзээтэй. Хэрэв осол болвол Багануур дүүргийн 30 мянган иргэний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр очихыг Чернобылийн болоод Фукушима Дай-ичи АЦС-ийн ослуудын жишээ бэлээхэн гэрчилж байна. Түүгээр зогсохгүй, гүний усанд нэвчиж, агаар мандалд тархсан цацраг идэвхт тоос шороо, салхи бороонд шингэж Улаанбаатарт суугаа сая гаруй иргэдэд ч хүрэх нь тодорхой бус уу.

           МУИС-ын Цөмийн судалгааны төвийн хийж буй “төсөлт” гэгдэх захиалгат ажлын хүрээнд АЦС-ыг ашиглах тухай судалгааг яг одоо идэвхитэй явуулж байна (5). Тэд “Монгол оронд цөмийн энергийг ашиглахад ард түмний зөвшөөрөл авах стратегийг боловсруулах”-aд энэхүү судалгааны үр дүнг ашиглана хэмээн зорилгоо тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл ард түмний мэдлэг, хандлагыг сорьж, тандаж байгаад түүнд нь тохируулсан ухуулга сурталчилгаагааp тархийг нь угааж, АЦС барихыг зөвшөөрүүлэхээр төлөвлөж байгаагаа ил цагаанаар илэрхийлсэн байх юм. Танд зориулж ямар асуулт бэлдсэнийг 5-д бичигдсэн эх сурвалжаас шалгаж үзээрэй.

          Эцэст нь тэмдэглэж хэлэхэд Монголд АЦС барих халхавчин дор олон улсын цөмийн хаягдлыг Монголд булшлахын төлөө улайран зүтгэж байгаа өнөө цагийн улстөрчдийг үр могой гэлтэй. Тэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авч хүн болцгоосон. Шат шатны боловсролыг үнэ төлбөргүй авахдаа дээд боловсрол эзэмшиж байгаагийнхаа төлөө сар тутамд улсаас тэтгэмж авцгааж байсан (өнөөгийн улстөрчдийн дийлэнх нь социализмын үед боловсрол эзэмшсэн). Өнөөдөр бид дайн самуунгүй, ардчилсан нийгэмд элэг бүтэн, тайван амгалан амьдарч байна. Монгол төрдөө ажил албатай, цалин хөлстэй байгаа тэд юугаар дутсандаа үр могой шиг аашилна вэ??? 

Эх сурвалж:

  1. http://www.num.edu.mn/nrc/html/norov_bagsh_tosl_tailn.html
  2. http://www.ubedn.mn/
  3. http://transco.energy.mn/n/index.php?option=com_content&view=article&id=118%3A2010-tezu&catid=48%3A2010on&Itemid=100&lang=en   
  4. http://guum.mn/index.php?option=com_content&view=article&id=102%3A2011-05-29-11-29-25&catid=73%3A2011-05-25-19-32-30&Itemid=16
  5. https://spreadsheets.google.com/spreadsheet/viewform?formkey=dFFkck9iaDVpQW96eUtLUzR1cDZXckE6MQ

Б.Нямбаяр (http://golomt.org)

Цөмийн хаягдлыг Монголд булшлуулахын эсрэг, уран олборлож, АЦС барихын эсрэг Anti Nuclear Movement Mongolia бүлэг Фэйсбук дээр нээгдсэн тул Монголчуудыгaa өргөнөөр нэгдэхийг уриалж байна. Бид бүгд эвтэйгээр хамтран тэмцэж байж эх орноо цөмийн хаягдлын оршуулга болохоос аварна!https://www.facebook.com/#!/groups/antinuclearmongolia/?ap=1


Эх сурвалж: golomt.org

Нийтлэгдсэн: 2011-07-29 - 08:51



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 24-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax