Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Цөмийн хорт хаягдал булах тухай болон цацраг идэвхт хаягдлын эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийн тухай товчхон

Цацраг идэвхт хаягдал гэж юу вэ?

Мэдээж эхлээд уг хаягдалд чухам юу байгаа болохоор олон улсад онцгой анхаарал татдаг. Яагаад цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл явуулдаг орнууд болон цөмийн зэвсэглэлтэй орнууд хаягдлаа булшлах газар ч олоход хэцүү байдаг талаар талаар өгүүлье. Цөмийн урвалын төгсгөлд үүсэх цацраг идэвхтэй бодисыг радионуклид гэж нэрлэнэ. Цацраг идэвхт хаягдал нь ихэвчлэн доор дурдсан радионуклидээс тогтно.

Радионуклид

Цацрагийн төрөл

Хагас задралын хугацаа (жилээр)

Хүний биед хадгалагдах хагас хугацаа

Бай эрхтэн

34Cl

бета

3x105

10 хоног

Газар сайгүй

79Se

Бета

1.1x104

200 хоног

Элэг, бөөр

94Nb

Бета, гамма

2x104

200 хоног

Уушги, элэг, яс

99Tc

Бета

2.1x105

1.6 хоног

Бамбай булчирхай хоол боловсруулах зам

129I

Бета

1.57x107

80 хоног

Бамбай булчирхай

135Cs

Бета, гамма

2.3x106

110 хоног

Газар сайгүй

238U

Альфа, гамма

4.47x109

100 хоног

Яс, бөөр

239Pu

Альфа

24130

10 жилээс хэдэн 10 жил

Элэг, төмсөг, өндгөвч, яс

Радионуклидууд дундаас хамгийн бага хагас задралын хугацаатай нь плутониум 239 бөгөөд ойролцоогоор 24000 жил болсны дараа зөвхөн хагас нь задарч арилдаг байна. Гэхдээ нэгэнт хүний биед орсон бол тухайн хүний элэг болон ясанд 10 хүртэл жил хадгалагдаж болдог нь эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөөг ихэсгэдэг. Бусад радионуклидууд нь 20000-аас 4000000000 жил хүртэлх хагас задралын хугацаатай байдаг бөгөөд энэ нь хэрвээ нэгэнт цацраг идэвхт хаягдлын гэрээнд үзэглэх гэж байгаа бол монгол улсын нутаг дэвсгэр дээр хэдэн зуун сая жил амьдрах ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа гэрээ гэдгийг Монголын ард түмэн болон төрийн эрх барьж байгаа хүмүүс анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

Цацраг идэвхжил эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Радионуклидээс 3 төрлийн цацраг цацардаг. Эдгээрийг альфа, бетта, гамма цацраг гэж нэрлэдэг. Альфа болон бетта цацраг нь нэвтрэх чадварын хувьд муу бөгөөд ихэвчлэн нарийхан бичгийн цаас л энэхүү цацрагийг хаахад хангалттай байдаг. Харин гамма цацраг нь нэвтрэх чадвар өндөртэй бөгөөд эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө нь нэвтрэх чадвартай нь шууд хамааралтай байдаг. Цацраг идэвхжилийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг 2 төрөл болгон ангилдаг.

Эхний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь тухайн хүний авсан цацрагийн хэмжээтэй шууд хамааралтай байдаг бөгөөд үүнд генетикийн өвчнүүд, цус төлжүүлэх болон дархлаа тогтолцооны эмгэг өөрчлөлтүүд, хавдар ордог байна. Ямар нэгэн эд эрхтний хавдар тусах эрсдэл нь ямар хэмжээний цацрагт хордсонтой шууд хамааралтай байдаг. Радионуклидүүд нь биед тодорхой эд эрхтэнд байршин хагас өдрөөс 10 жил хүрэлх хугацаагаар биед хадгалагддаг бөгөөд тухайн байршин байгаа эрхтний эд эсүүд илүү их хэмжээгээр цацрагийн тунг хүлээж авдаг.

Цацраг идэвхт бодис удаан хадгалагддаг эрхтнүүдэд элэг, бөөр, уушги, бамбай булчирхай, шүлсний булчирхай, яс, ясны чөмөг, төмсөг, өндгөвч ордог байна.

Хоёр дахь эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь цацрагийн тун нь тодорхой босгыг давсан тохиолдолд хүний биед орох өөрчлөлтүүд хамаардаг. Жишээ нь цацрагийн шалтгаант нүдний болор цайрах, арьс түлэгдэх, үргүй болох. Энэ төрлийн цацраг идэвхт бодисын хордлого нь цацраг идэвхт бодистой шууд харьцсантай холбоотой үүсэж болно.

Цацрагийн өвчин үүсгэх механизм нь хүний биеийн эсүүдэд үзүүлэх цацрагийн нөлөөгөөр тайлбарлагддаг. Цацраг нь эсийн дотор орших нарийн нийлмэл бүтэцтэй уураг, РНХ, ДНХ ийн молекулуудын хоорондын холбоог тасалснаар тухайн молекул бүтэн ажиллагаагүй болох, мөн эсийн дотор болон гадна орших исэлдүүлэгч бодисуудын хэмжээг ихэсгэсэнтэй холбоотойгоор эс гэмтэх, усны молекулыг задалж усны чөлөөт радикалуудын хэмжээг ихэсгэснээр эс гэмтэх ордог байна. Ингэснээрээ эс хуваагдах чадвараа алдах эсвэл генетикийн материалд орсон мутацын улмаас хавдрын эсүүд үүсэх, эсвэл эс шууд задарч үхэх зэрэг хорт нөлөөнүүд учирдаг. Хүний ясны чөмөг, бамбай булчирхай нь цацрагт хамгийн их өртөмхий эрхтэнд ордог.

Төгсгөлийн үг

Цацраг идэвхт бодис хадгалах олон улсын төвийг монгол хэрвээ байгуулах гэрээ нэгэнт хийгдвэл улс орнууд цацраг идэвхт бодисоо түр хадгалуулах уу эсвэл бүр оршуулах уу гэдэг асуудал босож ирнэ. Англи, Америк, Франц, Япон, Солонгос, Тайван зэрэг орнууд хортой хаягдлаасаа аль болох бүр ангижрах санаатай байх нь мэдээж. Хүн төрөлхтний түүхэнд цацраг идэвхт бодис хадгалж байсан газар осол болсны улмаас цацраг идэвхт бодис хөрс болон усанд алдагдаж байсан жишээ олон бий. Жишээ нь 1951 онд Оросын Карачая нууранд хаясан хаягдал алдагдсанаас хагас сая хүн цацраг идэвхжилд хордсон, 1957 онд оросын Челябинскт цацраг идэвхт бодис хадгалж байсан торх дэлбэрснээс их хэмжээний цацрагт идэвхт бодис алдагдсан, 1977 онд Америкийн Кентаки мужийн хорт хаягдал хадгалах агуулах борооны усаар дүүрснээс цацраг идэвхт бодис алдагдсан, 2008 онд Францад 18000 литр уран агуулсан уусмал асгарснаар ундны ус хордсон зэрэг болно. Олон мянган жилийн туршид юу болохыг бид үнэндээ мэдэхгүй хэрвээ газар хөдлөх ч юм уу эсвэл хүний өөрийн анхаарал болгоомжгүйгээс ямар нэгэн осол болоод цацраг идэвхт бодис газрын гүн рүү нэвчиж газрын доорх голыг бохирдуулах юм бол энэ газар нутаг дээр амьдарч байгаа монголчууд бид дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг болох биз. Мөн цөмийн хаягдлыг оршуулахын тулд тээвэрлэх шаардлага зайлшгүй гарна. Тээвэрлэх үед осол гарвал бид яаж цэвэрлэх билээ. Тээвэрлэлтийн үед эргэн тойронд цацагдах цацрагийн хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн хариуцлагыг хэн хүлээх билээ.

Хэрвээ таалагдвал үүнийг өөрийн блог дээрээ тавьж өгөхийг хүсэж байна. 


Эх сурвалж: http://melkadies1.blogspot.com/2011/05/blog-post.html

(Сонин сэтгүүл бусад хэлбэрээр ч мөн хүмүүст хүргэхсэн...)


Нийтлэгдсэн: 2011-07-28 - 18:16
setgelgdel
And min uzeg tsaasaa niiluulj uneniig tsaash n delgeruul!!
Зочин хэзээ бичсэн: 00:03, 2011-07-29 | Холбоос | |
эх сурвалж нь анагаах ухааны докторант эмч хүн дээ
mendee (зочин) хэзээ бичсэн: 20:29, 2011-07-28 | Холбоос | |
энэ эх сурвалж ямар мэргэжилтэй вэ
g84 хэзээ бичсэн: 19:46, 2011-07-28 | Холбоос | |
Магадгүй Монгол улс цөмийн зэвсэг сонирхож буй бусад улсууд болон алан хядагдчид, террористуудын бай болж, тийм халдлагууд ч гарч эхлэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл цөмийн хаягдлыг дахин боловсруулж цөмийн зэвсгийн түүхий эдийг амархан аргаар гаргаж болдог гэдэг...
xvv хэзээ бичсэн: 18:32, 2011-07-28 | Холбоос | |
Анагаахын мэргэжлийнх нь эрдэмтэн хүн болохоор үнэхээр сайн бичжээ...
xvv хэзээ бичсэн: 18:23, 2011-07-28 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 25-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax