Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Билл Гейтс ба Хүн ам багасгах вакцин
Microsoft-ын үүсгэн байгуулагч ба дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг Билл Гейтс өөрийн татвараас чөлөөлөгдсөн "Билл ба Мелинда Гейтсийн фонд"-оор дамжуулан Африкт тулгамдаж буй ядуурал ба өвчинтэй тэмцэх талаар бодлоо хуваалцлаа. Үүний дунд мөн хүн ам багасгах талаар бодлоо хуваалцсан байна. 

Гейтс үүнийг Лонг-Бичд болж өнгөрсөн хаалттай TED2010 хэвлэлийн бага хурал дээр дурджээ. Үүний дунд ШУ-ы үүднээс боломжгүй гэж үздэг хиймэл аргаар СO2-ын агаар мандалд хаягдах хэмжээг багасгаж, мөн яриагаа эхэлсэн 4 минутын дараахан дэлхийн нэн тулгамдаж буй хүн амын асуудлыг хөнджээ:
"Одоо бид 6,8 тэрбум хүн амтай. Удалгүй бид 9 тэрбум болно. Гэвч бид одоо шинэ вакцин, эрүүл мэндийн хамгаалалт ба нөхөн үржихүйн эрүүл мэндэд анхаарлаа хандуулбал 10-аас 15%-иар багасна" гэжээ. (1)

Энгийн үгээр хэлбэл: дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг хүн амын өсөлтийг хянан багасгах вакцины тухай хэлж байгаа юм. Яагаад вакцин бэ? Учир нь Билл Гейтс Давос хотноо болж өнгөрсөн Дэлхийн санхүүгийн хурал дээр  хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн вакцинжуулалт ба вакцины үйлдвэрлэлд 10 тэрбум $ гаргахаар тохирсон билээ.  (2)

Түүний гол анхаарлаа хандуулж буй хэсэг нь Африк ба бусад хөгжиж буй орнуудын түлхүү вакцинжуулалт юм. Билл Гейтсийн байгуулсан фонд нь мөн GAVI холбооны үүсгэн байгуулагч юм (Дэлхийн Вакцинжуулалт ба дархлаажуулалтын холбоо). Мөн Дэлхийн Банктай хамтарч, Дэлхийн эрүүл мэндийн Холбоо ба вакцин үйлдвэрлэгчидтэй нэн ойр ажилладаг. GAVI-ийн тэргүүний зорилго бол хөгжиж буй орнуудад шинээр төрсөн хүүхэд болгоны вакцинжуулалт юм.

Анх харахад буяны ажил мэт санагдана. Гэвч гол бэрхшээл хүндрэл нь вакцин үйлдэрлэгчид хөгжиж буй орнуудад нийлүүлдэг вакцины эрүүл мэндэд аюултай ба хор уршиг үзүүлдэг вакцины мэдээллийг нуун дарагдуулж, булзайруулж байсан түүхтэй.(3) Зарим хүмүүнлэгийн байгууллагуудын таамгийн дагуу хүмүүсийг өвчин нянд өртөмтгий ба дархлаажуулалт муутгадаг, цагаас түрүүлж үхүүлдэг гэж үздэг. (4)

Хөгжиж буй орнуудад хаягддаг токсинууд

Саяны H1N1 томууны дараа үйлдвэрлэгч орнуудад олон зуун сая шалгагдаагүй вакцин гар дээр үлдсэн. Вакциныг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдэлд шилжүүлж, ядуу орнуудаар үнэгүй тарааж эхэлсэн. Саркози тэргүүтэй Франц Улс 94 сая вакцинаас 91-ийг хандивлаж, Норвеги, Герман, Их Британи Улс 60 саяын 55 хандивлажээ.(5)

Доктор Томас Жефферсон, Ром хотын Cochrane Research Center нян судлаач тэмдэглэсэн байна:
"Яагаад вакцин хөгжиж буй орнуудад тарааж байна? Хөгжиж буй орнуудад тулгамдсан өвчний ихэнх нь зүрх судасны өвчин байдаг- гэвч томуу нь аюултай өвчний бүртгэлийн хамгийн доор байдаг. Эрүүл мэндийн талаас харж үзэхэд, 180 сая вакцин тараах ямар учир шалтгаан байна? "(6)
Үүнээс гадна, нар илбэг газруудад уг томуу нь ялгүй өвчин байсан бөгөөд, “шинэ тахал H1N1" түүхэн хуудаснаа бичигдсэн томууны халдвар дундаас, хамгийн сулавтар нь юм.

Эм үйлдвэрлэгчид вакцины хор уршгийн тухай мэдээллийг нуун дарагдуулдаг, хүүхдүүдийн дунд сэтгэл мэдрэлийн өвчин, олон мэдрэл ба судас шөрмөсний зэрэмдэг өвчин үүсгэдэг. Үүнд хадгалах хугацааг уртасгах, мөн үйлчилгээг хадгалахын тулд ашигладаг бодис нь гол үүргийг гүйцэтгэдэг, гуравдагч орнуудад зардаг вакцины найрлага нь Тиомерсал бодис агуулдаг. Европын Холбоонд Thiomersol), sodium ethylmercurithiosalicylate-ын найруулга нь хадгалах хугацааг уртасгахын тулд 50% мөнгөн ус ашигладаг.

1999 оны 6 сард Америкийн үндэсний Вакцины мэдээллийн төв Мөнгөн ус тархинд нөхөгдөшгүй гэмтэл учруулдаг гэж тэмдэглэсэн байдаг. Мөн Америкийн хүүхдийн эмч нарын академи ба Өвчний нян тархалт ба тэмцэх төвийн мэдээллснээр: тиомерсал бодис агуулсан вакцины аюулыг тодорхойлсон. Мөн хүнсний бүтэгдэхүүний аюулгүйн байдал ба эрүүл ахуйн шаардлага хянагч FDA 1997 оны тогтоосноор тиомерсал бодистой вакцин тариулсан хүүхдүүд мөнгөн усны хордлого авч болзошгүй гэж тогтоожээ. (7)

Африк дахь генетик хувьсгал

"Билл ба Мелинда Гейтсийн" сан биотехнологийн үүсгэн байгуулагч Дэвид Рокфеллерын генетикийн өөрчилсөн организмын сантай хамтран Африкийн ногоон хувьсгалын холбооны (AGRA) гишүүд юм. Уг холбоог НҮБ-ийн захирал асан Кофи Аннан толгойлдог юм. 2007 оны 6 сард Рокфеллерын сан, Гейтсийн санд, Африкийн аянд дэмжиж буйд талархал илэрхийлжээ. AGRA-гийн зөвлөлд уг сангууд гүйцэтгэх үүрэг хариуцдаг.(10)

„Монсанто", "Дюпон", "Доу", "Сингента" ба бусад генетикийн өөрчлөлтийг худалддаг том компаниуд AGRA-гийн зөвлөлд байдаг. Улмаар уг компаниуд энэ сувгаа ашиглан, генетикийн өөрчлөлттөй, патентжуулсан үрийг Африкийн олон оронд худалддаг. Гейтсийн сангийн хүн бол доктор Роберт Хорш (Robert Horsch), "Монсанто“-гийн ахмад дайчин ба генетикийн өөрчлөлтийн сэдвээр 25 жил ажилсан. Түүний ажил бол „Монсанто“ компанитай хамтран ажиллаж, "Гейтсын мөнгийг ашиглан, Roundup Ready генетик бүтээгдэхүүнийг Африк түлхүү оруулах" явдал юм. (11)
Одоогоор Өмнөд Африкийн улс африк тивийн генетик бүтээгдэхүүн тарьдаг цорын ганц улс. Кофи Аннаны төрөлх нутаг Ганад Биологийн аюулгүй байдлын хууль захирамж гаргаж, түлхүүр албан тушаал хаагчид генетик бүтэгдэхүүнийг улам түлхүү судлахыг шаарджээ. Улмаар AGRA одоогоор Африк тив даяар сүлжээ босгож эхэлж байгаа- гэвч нөхөн үрждэггүй үр ба гербицидын тухай нэг ч үг дугардаггүй. (12)

GMO, глифосат ба хүн амын багасгалт

Генетикийн өөрчлөлттөй бие организмын хэрэглээ хүнд ба амьтанд аюулгүй гэж батлагдаж байгаагүй. Мөн генетикийн хувьд тэд тогтврогуй бадаг бөгөөд, Bacillus Thuringiensis (Bt) нянгийн дайралтанд хэврэг байдаг. Багагүй аюул мөн химийн гаралтай гербицид дагалдуулдаг- өндөр хэмжээний хортой  глифосатын нийлбэр агуулдаг. Уг нийлбэр нь ойр байгаа тариа талбайн дэргэд урсдаг гүний ус эсвэл худаг хордуулж, жирэмсэн эмэгтэйчүүдийн үрийг гэмтээдэг. (13)

АНУ-ийн эрдэмтдийн эрдэнэ шишийн үрийг сайжруулах төсөл байсан. Эрдэнэ шиш бол Мексик ба бусад Латин Америкийн орнуудад өргөнөөр хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн юм. Уг эрдэнэ шишийг АНУ-ийн Хөдөө Аж Ахуйн яамны ба жижиг  "Эпицит" нэртэй Калифорни мужийн биотехнологийн компанийн хэрэгжүүлсэн төсөл юм. 2001 онд амжилтаа "Эпицит" компаний захирал Митч Хайн GMO эрдэнэ шишээ танилцуулахдаа: Бидний эрдэнэ шиш, үрийн шингэний эсрэг бие боловсруулдаг эрдэнэ шиш ургуулж байгаа" гэж хэлж байсан. (14)

Хайн мөн, үргүй эмэгтэйчүүдийн генийг ашиглан эрдэнэ шишийн гентэй хослуулсан гэж мэдэгдсэн. Энэ нь жирэмслэлтээс хамгаалах бодис хүний хоолонд нууж буй хэрэг юм- "Эсрэг биетүүд үрийн шингэний гадарга дээр наалдаж, хөдөлгөөнийг нь багасгадаг. Тэрээр ламбада бүжиглэж буй мэт байрандээрээ чичирдэг". (15) Хейн мөн хүн амын ихсэлттэй улмаар тэмцэж болно гэж хэлж байсан. Гэвч гуравдагч орнуудад энэ эрдэнэ шишийн үрийг худалдах талаар мөн нуун дарагдуулсан байна.

GMO эрдэнэ шиш өлсгөлөнд нэрвэгдсэн гуравдагч орнуудад Билл Гейтсийн буянгаар нийлүүлэгддэг болсон. Гэвч Гейтсийн сан, Рокфеллерын сан ба Кофи Аннаны AGRA, мөн үргүйдэлд хүргэдэг вакцин нь хүн амыг багасгах бодлогын баримттайгаар бүртгэгдсэн хоёр л тохиолдол юм.

Сайн клуб

TED2010-дээр хэлсэн Билл Гейтсийн үг Нью-Йоркын Irish Central.com 2009 оны 5 сард хийсэн мэдэгдэлтэй нийлж байгаа юм. Мэдээллийн дагуу, 2009 оны 5 сард Рокфеллерын Их Сургуулийн ерөнхийлөгч Пол Нюрс (Paul Nurse)-ын гэрт Америкийн хамгийн баян хүмүүсийн нууц уулзалт болсон. Өөрийн 30 тэрбум долларын санг Гейтсийн сантай 2006 онд нийлүүлэн, татвараас бүрэн чөлөөлөгдсөн 60 тэрбум долларын сан үүсгэжээ. Банкны эзэн Дэвид Рокфеллер хүлээн авалтын эзэн байв.

Тэд өөрсдийгөө Сайн клуб хэмээн нэрлэж, зочдын тоонд мэдээллийн хаан, CNN-ий үндэслэн байгуулагч, тэрбумтан Тед Тернер байжээ. Энэ хүн мөн байгалийн тухай Audubon сэтгүүлд ярилцлага өгөхдөө гаригийн хүн амын 95% хувийг багасгаж, 225-аас 300 сая хүргэвэл маш сайн байхсан гэж хэлж байсан. "Бид хэт олуулаа болжээ. Ийм учраас бид дэлхийн дулааралтай тулгарч байна. Бид бага хэрэглэдэг бага хүн амтай байвал сайн". гэжээ(16)

Бусад клубийн зочдын тоонд тэрбумтан Элай Броуд (Eli Broad), тэрбумтан ба Уолл-Стритын захирал Майкл Блумберг ба Олон Улсын харилцааны Зөвлөлийн захирал асан Питер. Ж. Петерсон (Peter G. Peterson) нар уригдсан байв.

Уг бүлэг нийтдээ $125 тэрбумын сан үүсгэж байгаа юм. Зочдын нэг ам алдсанаар, уулзалтын сэдэв нь дэлхий нийтийн эдийн засгийн уналт, эрүүл мэнд ба байгаль орчны тулгамдсан асуудлууд байв.

Гэвч уулзалтын зорилго ба сэдэв нь төрөлтийн хяналт ба дэлхий даяарх төрөлтийг хянах хөтөлбөр юм. Улмаар "Хүн амын өсөлт байгаль орчны, нийгмийн ба үйлдвэрлэлийн гамшигт үзэгдэл мэт харж, шийдэгдэх болно" гэсэн стратегийн зарчим тавигдсан юм. (18)

Дэлхийн дулаарал ба хүн ам

Гейтс ба Баффет хүн амын нөхөн үржихүйг хянах хөтөлбөрийн гол эх үүсвэр юм. Мөн НҮБ-ийн санд 1 тэрбум доллар Тернер чиглүүлснээр, татваргүй AOL-Time-Warner-ын хөгжиж буй орнуудад хэрэгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжүүлэгч юм. (19) Ийнхүү Африкт хэрэгжиж буй хөтөлбөрүүд нь сайн санааных ба эмнэлгийн тусалцаа гэж харагдуулдаг. Гэвч энэ хөтөлбөр нь вакцинжуулалтаар хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийг ариутгаж, үргүйдэлд хүргэдэг. Мөн хүчирхэг компаниудын патентлаж авсан хүнсний бүтэгдэхүүний үрийг нэвтрүүлэх бодлого Кофи Аннаны санаачилсан "Хоёр дахь ногоон аян"-ы үргэлжлэл юм. Гэвч уугуул иргэд уг бодлогыг эрс эсэргүйцэн хүлээн авсаар байгаа.

Эрүүл мэндийн ажилчид ба эмч нар Гейтсыг туслахыг хүсэж байгаа бол, яагаад олон зуун сая долларыг цэвэр ус, ариун цэвэр ба худаг ухахад зарцуулахгүй байна гэж гайхдаг. Вакцинжуулалтын дараа бохирын ус уудаг хүүхдүүдэд ямар нэгэн ач тус үзүүлэхгүй л болов уу гэж ярилцдаг.

TED2010 дээр хэлсэн Билл Гейтсийн үг зүгээр нэг санаандгүй байсангүй- энэ үгээ Гейтс TED2009 онд хэлж байсан. Тэнд хүн амыг багасгаж, дэлхийн дулаарлыг зогсоох талаар хэлсэн. Мөн Сайн клубын санаачлагчдад хүн төрөлхтөн байгалийн бохирдол үүсгэдэг амьдралын хэлбэр гэж үздэг.

Эх сурвалж:
(1) Bill Gates, “Innovating to Zero!, speech to the TED2010 annual conference, Long Beach, California, February 18, 2010.

(2) Telegraph.co.uk, Bill Gates makes $10 billion vaccine pledge, London Telegraph, January 29, 2010, accessed in www.telegraph.co.uk/finance/financetopics/

(3) Louise Voller, Kristian Villesen, WHO Donates Millions of Doses of Surplus Medical Supplies to Developing countries, Danish Information, 22 December 2009, accessed in

(4) One is the Population Research Institute in Washington, http://pop.org/

(5) Louise Voller et al, op. cit.

(6) Мөн тэнд.

(7) Noted in Vaccinations and Autism

(8) Ф. Уильям Энгдал "Сөнөөлтийн үр: генетик үрийн далд гай", 2008.

(9) James A. Miller, Are New Vaccines Laced With Birth-Control Drugs?, HLI Reports, Human Life International, Gaithersburg, Maryland; June-July 1995.

(10) Cited in F. William Engdahl, "Doomsday Seed Vault" in the Arctic: Bill Gates, Rockefeller and the GMO giants know something we don’t, Global Research, December 4, 2007.

(11) Mariam Mayet, Africa’s Green Revolution rolls out the Gene Revolution, African Centre for Biosafety, ACB Briefing Paper No. 6/2009, Melville, South Africa, April 2009.

(12) Мөн тэнд.

(13) Nora Benachour and Gilles-Eric Seralini, Glyphosate Formulations Induce Apoptosis and Necrosis in Human Umbilical Embryonic, and Placental Cells, Chemical Research in Toxicology Journal, American Chemical Society, 2009, 22 (1), pp 97–105.

(14) Robin McKie, GMO Corn Set to Stop Man Spreading His Seed, London, The Observer, 9 September 2001.

(15) Мөн тэнд.

(16) Ted Turner, cited along with youTube video of Turner in Aaron Dykes, Ted Turner: World Needs a Voluntary One-Child Policy for the Next Hundred Years, Jones Report.com, April 29, 2008.

(17) John Harlow, Billionaire club in bid to curb overpopulation, London, The Sunday Times May 24, 2009.

(18) Мөн тэнд.

(19) United Nations Foundation, Women and Population Program.









Нийтлэгдсэн: 2010-07-19 - 15:16
@Алмас: харин надад бас тийм юм сонсогдоод л байдгийн. Итгэх ч бэрх, итгэхгүй байх ч бэрх.
Угаасаа африк гэж, нэг сайхан газар байна, айн. Дайн дажин, тахал томууны үүр- бараг л тамын тогоо гэмээр.
AmonRa хэзээ бичсэн: 14:47, 2011-04-26 | Холбоос | |
@AmonRa
Гадныхны гар хөл бас илүү их юм шиг ээ. Тэр ДОХ-ыг африкт албаар тараасан гэж яригддаг асуудал зэрэг...

Алмас хэзээ бичсэн: 06:39, 2011-03-29 | Холбоос | |
@Дадидо: Ихэвчлэн тэд харийн орны сонирхлын голд байгааг өөрсдийнx гавьяа л гэж үздэг юм. Өөрсдийгөө тусгай, ямар нэгэн байдлаар бусад харуудаасаа өөр гэж тэд нарт ойлгуулаад байдаг юм- тэгэхээр бөөн гоё аллага, бас орон нутгаа өөрсдийн гараар цэвэрлээд өгдөг.
Энэ нэг тал нь л даа.
AmonRa хэзээ бичсэн: 13:20, 2010-07-21 | Холбоос | |
хүн ам ихэдвэл яалтай ч билээ. Африкийг лав устгах гэж хичээдэг байх өө. Байсхийгээд л иргэний дайн дэгдээгээд л. Суданд орос, хятадын зэвсэг техник зарагддаг гээ биз дээ. Оросуудыг архиар хордуулаад, хятадыг усаар нь цөөрүүлж, өөрсдийгөө ДОХ, бэлгэвчээр, арабуудыг дайнаар багасгах гэсэн дэлхийн дахин
dadido хэзээ бичсэн: 22:41, 2010-07-20 | Холбоос | |
Биллийг бас буруутгах хэцүү. Гэхдээ Монголчууд өөрснөө хүчтэй байх хэрэгтэй байдаг. Бас огт вакцингүй байх хэцүү байдаг. Гэхдээ лав л тэр томууны вакциныг бол хийлгэхгүй ээ.
xvv хэзээ бичсэн: 20:24, 2010-07-19 | Холбоос | |



 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 54-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



 
xaax