Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Хөгжлийн үнэ цэнэ
Бүх юм үнэ цэнэтэй. Байгалиас авсан хэмжээгээр буцааж өгөөгүй тохиолдолд, үр хүүхэд байгалийн шийтгэлийн хамаг хүнд ачааг үүрдэг билээ. Фото зурагчин Лу Гуанг эх орныхоо эдийн засгийн хөгжлийн үсрэлтийн үнэ цэнийг харууллаа.



"Хятад Улсын антропогенэн бохирдол" нэртэй төсөлдөө тэрээр байгаль орчны бохирдол хүн амын өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг харуулснаар, Южин Смит сангийн Хүмүүнлэг фото зураг номинацид тусгай шагнал эзэлжээ. (W. Eugene Smith Grant)

Янзэ мөрөнд хаягдах химийн хаягдал



Ган хайлуулах үйлдвэрийн хаягдал Анянг мөрөнд хаягдаж буй



Угаалга



Оршин суугчид дээрээс байнга унах үнснээс сэргэмжлэх арга хэмжээ авч буй нь



Шар тэнгист ийнхүү бохирын хоолой бол ердийн үзэгдэл болж хувирчээ



Пластик бүтээгдэхүүний хаягдал Янзэ мөрөн хавиар урсаж буй байдал



Өвөр Монголын нутагт нүүрсээр ажилладаг цахилгааны үйлдвэр олноороо бий



Янзэ мөрний хавь



Шар мөрөнд хаягдах шингэн хаягдал



Титаны үйлдвэрийн хаягдал Шар мөрөнд хаягддаг. Урсгалын 1 км дараа Даньянг хотын цэвэр усны хангамж эхэлдэг.




Хятадын үйлдвэрүүд



Үйлдвэрлэл хөгжсөн нутаг





Зарим тохиолдолд хаягдал шууд далайд хаягддаг

Шанси муж бол Хятад улсын хамгийн бохирдсон муж юм. Энэ нутагт мөн хамгийн их тахир дутуу хүүхэд төрдөг газар



Шар мөрний хавиар амьдардаг хоньчин тэсэхийн аргаггүй өмхий дэргэд амьдардаг.



15 настай хүү сургуулиа хаяж, өдрийн 16 юань олдог.



Үйлдвэрлэлийн гэмтэл бол өдөр тутмын үзэгдэл



2003 оноос хойш 64 настай Ван Баошен хорт хавдраар өвчилсөн. Тэрээр дээшээ харж унтаж чадахгүй тул, суугаар унтдаг.



Ихэнх хүмүүс ажил дээрээ 1-2 жилийн дараа хорт хавдартай болдог.



Том хүү 9 настай, хамгийн бага нь 2 настай. Тэд хамгийн бохирдсон хэсэгт амьдардаг.



Энэ тосгонд жилд арваад хүн хорт хавдраар өнгөрдөг. 11 настай хүү ясны хорт хавдартай



Төмөр хайлуулах үйлдвэрийн ойролцоо байнгын бороо ордог- хорт бороонд хажуу хавийн тосгон өртдөг.



Ху Ко мужийн үйлдвэр. Химийн хаягдал шууд голд хаягддаг.



Тосгоны оршин суугч дөрвөн жилийн өмнөөс гар хөлөө хөдөлгөж чадахаа больсон



66 настай  Жао Бинкун ходоодны хорт хавдартай. Хоёр удаа мэс засалд орж байсан- 200 мянган юань төлсөн ч, үр дүнгүй. Өдөр бүр халуурч, үхлээ хүлээдэг сүүлийн үе шатанд орсон.



Хайнан мужийн ойролцоох тосгон. Эхнэр нь хорт хавдраас болж өнгөрсөн- одоо тэрээр ганцаар амьдардаг.



Тариалнгийн талбай дээр 2 цаг ажилласны дараа тариачдын биений нээлттэй хэсэг нүүрсний үнсэнд будагддаг.



Оршин суугч ууртайгаар: Салхи бидний зүг давсны үйлдвэрээс ирэхээр маш муухай үнэр ирдэг гэжээ



Тахир дутуу хүүхдүүд эцэг эхдээ ихэвчлэн хаягддаг



13 настай охин үл мэдэгдэх өвчнөөр өвчилж, тосгоны оршин суугчид мөнгө хандивлаж цуглуулснаар амь аврагджээ



Хог цуглуулагч Кон Жэнлан 24 хүүхэд үрчилж авсан. Маш олон хүүхэд эцэг эхдээ хаягддаг



Уг тосгоны 50-иас дээш оршин суугч хорт хавдартай. Жил бүр ойролцогоор 20 хүн хорт хавдраар өнгөрдөг.



4 настай охин өвөөтөйгөө ээжийгээ оршуулж байгаа нь. Ээж нь 22 настай байсан.






Нийтлэгдсэн: 2010-07-24 - 15:49
зүрх шимширмээр
Зурай (зочин) хэзээ бичсэн: 12:06, 2011-08-18 | Холбоос | |
байгаль орчин, нийгэм болон хөдөлмөр хамгаалалт аа гэж.
манай улс хорт хавдраар дэлхийд 2-р байр эзэлдэг гэж бодохоор юу болж байгааг төсөөлж чадахгүй байна.
AmonRa хэзээ бичсэн: 20:06, 2011-08-17 | Холбоос | |
амонратай санал нэг байна.
dadido хэзээ бичсэн: 19:51, 2011-01-18 | Холбоос | |
аймшигтай юм. хэлэх ч үг алга
dao хэзээ бичсэн: 16:29, 2011-01-18 | Холбоос | |
гэхдээ хятад бол хүний амийг юман чинээ боддоггуу байхоо тэр тусмаа энэ ядуу тосгоны иргэдийг бол тоодгуу байх
arch_tseegii хэзээ бичсэн: 11:35, 2010-08-02 | Холбоос | |
хөгжиж байгаа гээд ямар нэгэн юм хийсэн ч тэр бүгдийгээ гол нь байгальтайгаа сайн холбож өгөх хэрэгтэй байх

энэ бүгдээс хамгаалах зүйл бол байгаль л байх ус ургамал цэвэр агаар энтр
arch_tseegii хэзээ бичсэн: 11:33, 2010-08-02 | Холбоос | |
Тэрийг үнэхээр мэдэхгүй.
Баян орон болох юмсан гээд, хамаг байгалиа сүйтгээд байвал, хөгжил биш байхаа. Цэвэр ус, цэвэр агаар, эрүүл хүнс, эрүүл орчин л жинхэнэ баялаг гэж ойлгогдоод байдаг юм, надад.
AmonRa хэзээ бичсэн: 17:15, 2010-07-24 | Холбоос | |
Үйлдвэрлэл хэрэгтэй энэ тэр гэж ярихаа ер нь болино оо. Нутаг орноо л иймэрхүү болгочихгүй юмсан даа. Одоо ч тэгээд уул уурхайгаас эхлээд л сүйтгээд эхэлсэн, сүүлийн жилүүдэд хорт хавдар, гажигтай хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн. Түрүү 5 жилийнхээс гэхэд л бараг 50% нэмэгдсэн гэсэн сураг дуулдсан билүү үгүй билүү? Арай худлаа санаж байна уу?
xvv хэзээ бичсэн: 16:34, 2010-07-24 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 53-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax