Монголд атомын цахилгаан станц барих, уран олборлох талаар яригдаж эхлээд УИХ-д төсөл нь өргөн баригдсан сурагтай. Би атомын энергийг дэмждэг ч цаг нь болоогүй гэж боддог. Магадгүй нарны энергийг 90% хүртэл ашиглах боломжтой болж байгаа энэ үед, ирээдүйд бүр огт хэрэггүй ч байж мэднэ... Энд бидний өөрсдийн маань үлдсэн амьдралдын тухай яригдаж байна. Та юу бодож байна вэ?
Доорх видеог дуустал нь үзээд дэмжиж байвал бусад таньдаг хүмүүстээ ямар нэгэн байдлаар тараагаарай. Хүргээрэй гэж уриалах, уриалахыг уриалахыг уриалж байна. ;-)
Видеог орчуулж бэлдсэн хүнд баярлалаа.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=47015Энд нэлээд сонирхолтой хэсгүүд байдаг юм байна:
15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл |
| 15.1.Дараахь үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ: |
| 15.1.1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах; |
| 15.1.2.цөмийн төхөөрөмж ашиглах; |
| 15.1.3.цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах; |
| 15.1.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах; |
| 15.1.5.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх; |
| 15.1.6.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах; |
| 15.1.7.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах болон цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээх; |
| 15.1.8.цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа. |
Энд байгаагаар бол огт хориглодоггүй бөгөөд тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд болдог байх нь... 38 дугаар зүйл. Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг хадгалахад тавих үндсэн шаардлага |
| 38.1.Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлд заасан зориулалтын хадгалах байранд хадгална. |
| 38.2.Эзэнгүй буюу хаягдсан, олдмол цацраг идэвхт материалыг холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр, хяналтын дор энэ хуулийн 11.3-т заасан тусгай байгууламжид үнэ төлбөргүй шилжүүлнэ. |
За тэгэхээр хаа нэгтэйгээс ямар нэгэн хаягдал олдоод, тэрийг нь үнэгүй булаад байж болдог байх нь...За тэгээд энэ хуулийг уншаад үзэхэд л угаасаа Цацраг идэвхт бодис гэж ямар их аюултай болохыг ойлгох байх. Гэвч энэ хууль маань өөрөө тэр аюултай зүйлийг нөхөн сэргээгдэх боломжгүй зүйлийг болбол гэж байгаад бичсэн нь их сонирхолтой л юм даа. За үлдсэнийг нь танд үлдээе өөрөө тунгаана буй заа.
Үргэлжлэл: