Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Хуулиа эхлээд сайн харцгаая
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ИМПОРТ, ХИЛ ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХОРИГЛОХ, ЭКСПОРТЛОХ ТУХАЙ 

2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг аюултай хог хаягдлаас хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, кспортлох тухай хууль тогтоомж
2.1. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Аюултай хог хаягдлын үндэсний тодорхойлолт
3.1. Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцид тодорхойлсны дагуу хүн, амьтны эрүүл мэнд, үр удамд сөргөөр нөлөөлж, тэдгээрт өвчин эмгэг үүсгэдэг буюу байгаль орчны тэнцлийг алдагдуулдаг шинж чанар бүхий хог хаягдлыг аюултай гэж үзнэ.
3.2. Тэсрэмтгий, шатамхай шингэн буюу хатуу, өөрөө шатдаг, цацраг идэвхт, хөрс, агаар, устай харилцан үйлчилснээс хортой, эсхүл галын аюултай хий ялгаруулдаг, исэлдүүлэгч, идэмхий, органик хэт ислийн хаягдал нь аюултай хог хаягдалд хамаарна.
3.3. Энэ хуулийн 3.2.-т заасан шинж чанар бүхий аюултай хог хаягдлын нарийвчилсан тодорхойлолтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага  холбогдох мэргэжлийн албадтай хамтран тогтоож болно.
4 дүгээр зүйл. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох
4.1. Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.
4.2. Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно.
5 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг экспортлох зөвшөөрөл
5.1. Иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамаарна/,  хуулийн этгээд  аюултай хог хаягдлыг экспортлож болно.
5.2. Аюултай хог хаягдлыг экспортлох зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага  дараахь нөхцөлд олгоно:
5.2.1. аюултай хог хаягдлыг боловсруулан ашиглах техник, тусгай тоног төхөөрөмж байхгүй;
5.2.2. аюултай хог хаягдлын импорт тухайн улсад хүлээн зөвшөөрөгдсөн.
5.3. Аюултай хог хаягдлыг экспортлох этгээд нь зөвшөөрөл авах тухай бичгээр гаргасан өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
5.3.1. аюултай хог хаягдлыг импортлогч этгээдтэй байгуулсан гэрээ, импортлогч этгээдийн бичгээр гаргасан хүсэлт;
5.3.2.  аюултай хог хаягдал  импортлогч этгээдэд тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл.
6 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах журам
6.1. Аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах,тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах журмыг Засгийн  газар  тогтооно.
7 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
7.1. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуулийн 4.1; 4.2; 5.2; 5.3-ыг зөрчсөн гэм буруутай иргэнийг 35000-50000, албан тушаалтныг 30000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулна.
7.2. Энэ хуулийн 7.1.-д заасан захиргааны зөрчлийг  эрх бүхий албан тушаалтан  дараахь харьяаллаар хянан шийдвэрлэнэ:
7.2.1.  шүүгч  энэ хуулийн 4.1;4.2.-т заасан зөрчил;
7.2.2. эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 5.2;5.3.-т заасан зөрчил.
7.3. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
8 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх
8.1. Аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах журам зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ


Эх сурвалж: http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=1331

2.2-р заалтыг сайн унш даа. Энэ ямар гэрээ вэ? Бусад олон улсууд энх тайвны төлөө гэх мэтээр олон улсын  гэрээнд байдаг заалтууд, эсвэл шинээр заалтууд оруулаад олон улсын гэрээний дагуу Монголд цөмийн хаягдал хаях болбол яах вэ?

Олон улсын гэрээг НҮБ-ээс гаргадаг байх. Гэтэл НҮБ-д эдгээр улсууд асар том нөлөөтэй. Тайван, Солонгос, Энэтхэг, Саудын Араб зэрэг улсууд Mонголд цөмийн хог хаягдал булшлахыг бас дэмжээд, өөрсдийн хогоо хаях талаар яриад байна гээд байгаа. Ингэхээр олон улсын гэрээ НҮБ-ээс батлагдчихвал энэ хууль огт падлийгүй болоод олон улсын гэрээгээр л асуудал шийдэгдчих биш үү?


Нийтлэгдсэн: 2011-07-01 - 22:47
монгол улсын хууль энэ мөн үүүү гайхах not talking
Зочин хэзээ бичсэн: 18:58, 2011-11-27 | Холбоос | |
ene torguuliin hemjee arau bishee. yasan baga torguulitai yum be? teewerlelt bolon damjin ongoruulhed ersdel zondoo bhad... teglee ch yamar negen hemjeegeer tsatsrag idewhit bodis aldagdsan bol hariutslagiig ni hyen huleeh we? эргэлзэх
chimgee (зочин) хэзээ бичсэн: 12:41, 2011-08-01 | Холбоос | |
Boliyoo ene odoo huuchin huuliin tsoorhoi ashiglaad baih yum
Ene odoo boli l doo. Huuchin batalsan ertnii huuliin heseg bariad baih yum medeej aldaa onoo tsoorhoi baij l taaraa. Odoo teriigee ene asuudal garsan deer nohohgui bol suuld. ue ueeree amaa barih in ee hen negenii gargasan olon ustai hiisen gereenii daguu getsen baina shd ee tend in.
Gadaad ornii erkh ashigiid deedelsen ooriin ekh ornoo dord uzsen huuli gargasan baina. ter 2.2 in arai denduu baina ahin dahin sain harj uzehgui bol. neeren suirel. Hen negenii gadaadtai geree heleltseer baiguulsan in dotoodiinhoos oor bol gadaadiinhig dagaj mordono gej arai ekh ornoo zond in hayatsan sonsogdoj bna. Tiimees l iim tiim gesen hayagdaliig oruulahad amar bolj baigaam huuliinhaa hureend. Odoo ene deer
huuli ch sanaa niilsen zaluus maani ajillah heregtei ene tal deer ajillaj baigaa zaluus baigaa yu? Gar holiin useg zuraad esreg bosoj baigaa yu?
usual one (зочин) хэзээ бичсэн: 22:47, 2011-07-17 | Холбоос | |
"зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол" гэж байгаа л даа. Ер нь бол Эрүүгийн хуулиар шийтгэх юм шиг билээ. Гэхдээ тэр "эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол" гэдэг их хачирхалтай заалт, бас төлбөр ногдуулж буй хэмжээ нь их сонин юм байгаа юм. Тэгээд ийм хуулийг яриад манайд хог хаях нь хуулиар хориотой тул ийм юм байхгүй гээд байгаа... эргэлзэх
Алмас хэзээ бичсэн: 21:50, 2011-07-03 | Холбоос | |
7.1-т тогтоосон торгуулийн хэмжээ нь маш сонин санагдлаа. Цацраг идэвхт бодисыг дээд тал нь 100 ногоонд багтаагаад хаячиж болно гэсэн үг үү. Бас албан тушаалтнаас авах хариу нь хамгийн хатуу баймаар шиг.

энэ хэлэлцүүлэгт хуульч боловсролтой иргэд маань оролцвол их сайн байхын.
AmonRa хэзээ бичсэн: 19:47, 2011-07-03 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 34-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax