Японы Киодо Ньюс сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 7 сарын 1-нд гарсныг Майничи болон бусад сонин бүрэн эхээр нь авч нийтэлжээ. Тус мэдээнд бичихдээ “Тошибагийн” ерөнхийлөгч Норио Сасаки гэгч нь 2011 оны 5 сарын 12-нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ. Киодо Ньюс сониныхон 2011 оны 2 дугаар сард Японы засгийн газрын дотоод хэрэгцээнд зориулан гаргасан албан бичгийг олж авсан ба түүнд Япон, Монгол, АНУ-ын засгийн газрууд “Цөмийн түлшний цогц хангамж” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон тухай дурьджээ. Hоён Сасаки захидалдаа “Цөмийн түлшний цогц хангамж” төслийн тухай дэлхий дахинд ил тод болчихсон тул энэ асуудлыг эсэргүүцэх нь тодорхой. Иймд цаашдын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд оролцогч талууд нарийн сайн зохицуулалттай ажиллах шаардлагатай байна гэжээ. “Тошиба” корпорацийн гадаад харилцааны албанаас тус захидлыг Даниел Пониманд илгээснийг баталсан бол АНУ-ын төрийн албаны ажилтан захидлыг ерөнхийлөгч Обамагийн ажлын албаныхан авч үзсэн гэжээ. Харин өнгөрсөн 2 дугаар сард Монгол улсын засгийн газрын төлөөлөгчид Токиод ирж “Цөмийн түлшний цогц хангамж” төслийн талаар хэлэлцэхээр ирсэн гэж нэрээ хэлэхийг хүсээгүй Японы төрийн түшмэл мэдэгджээ...
Эх сурвалж:
энд бас
энд
Монголчуудаас илүүтэйгээр гадныхан идэвхтэйгээр санал өгсөн байна шүү.