Япон ба АНУ хоёр улс газар доорх цөмийн хаягдлын эцсийн агуулах Монгол улсад барих санаатай байгаа билээ. Майничи шинбүн сонины мэдээллэж байгаагар, хэлэлцээр нь өнгөрсөн оны (2010) 9 сард явагдсан юм. Өөрөөр хэлбэл, ЦЦС Фукушима 1 болсон цацраг идэвхт бодисын гамшиг болохын хагас жилийн өмнөөс хэлэлцээр явагдаж байжээ. Гэвч яриа хэлэлцээр нь нууцаар явагдсан. Үүний санаачлага нь АНУ Эрчим хүчний яамны сайд Даниель Поунманы зүгээс гарсан юм. Хэлэлцээрийн түншүүд нь японы Эдийн засгийн яам, АНУ-ын Эрчим хүчний яам ба Монгол улсын гадаад хэргийн яам байжээ, хэмээн японы сэтгүүл мэдээлэлжээ.
Төлөвлөгөөнд хэдэн зуун метр гүн агуулахын төсөл баригдсан бөгөөд, тэнд шатаж дууссан элемент мөнх хадгалагдах юм байна. Энэ нь одооны байдлаар цөмийн энергийн шийдэж чадаагүй хамгийн том асуудал билээ. Өдрөөс өдөрт нэмэгдэх реакторын тоотой зэрэгцэн, агуулахын асуудал улам ихссээр байгаа билээ.
Томоохон ураны нөөцАгуулах ашиглах боломжийн хариуд нь Япон ба АНУ Монгол улсад шатахууны үйлдвэр, реактор ба ураны олборлол эхлэхэд туслалцаа үзүүлэх юм. Уран бол цөмийн шатахууны материал бөгөөд, Монгол улсад тэр нь маш их ихээр эзэмшдэг билээ.
Эцсийн агуулахын нөөц үгүйСтратегийн талаас уг төлөвлөгөөг ажиглах юм бол, Япон ба АНУ ирээдүйд реакторын ноу-хау ба эцсийн агуулахын нөөцийг багцаар нь зарж, ОХУ ба Франц улстай өрсөлдөх чадвараа дээшүүлэх санаатай байгаа хэмээн, уг сонинд дурсагдсан байв. Хоёр улсад эцсийн агуулах байдаггүй бөгөөд, АНУ-ын Невада мужид баригдах байсан эцсийн агуулахын төллөвлөгөө иргэдийн эсэргүйцлийн улмаас орхигдоход хүрсэн билээ. Уг төлөвлөгөө нь ерөнхийлэгч асан Жорж Бушын санаачлага дор явагдаж, залхамжлагч Барак Обамагийн санаачлагаар орхигдоход хүрсэн билээ.
Нууц хэлэлцээрЭсэргүйцэл мөн адил Монголд өрнөх өндөр магадалтай, хэмээн Майничи сонин таамаг дэвшүүлсэн байв. Зөвхөн ч Монгол улсад биш, бас ОХУ ба БНХАУ уг төлөвлөгөөг орхигдуулахад хүргэж болзошгүй хэмээсэн байв. Шалтгаан нь зөвхөн өрсөлдөөний шалтгааны улмаас биш, цорын хоёр хөршийн хувьд өөрийн нутгаар цацраг идэвхт бодисыг дамжуулах билээ. Хэлэлцээрийг нууцаар явуулах шалтгаан нь үүнд байсан юм хэмээн, нэрээ нууцалсан мэдээллэгч дуулгажээ.
Үүнээс гадна, Японы эрчим хүчний бодлого Фукушима 1-т болсон ослын улмаас, хурц шүүмжлүүлсэн билээ. Энэ учраас цөмийн хаягдлыг хол аваачиж нүүлгэх бодлого олны дургуйцлыг улам ихсгэнэ хэмээн үзэж байгаа билээ.
Гэвч Япон улс цөмийн технологийг зах зээлд хүргэхийн тулд, хөгжлийн чухал хөшүүрэг хэмээн тунхаглаж, ихээхэн чармайсаар хэвээр байгаа билээ. Вьетнам улстай хэлэлцээр хийгдэж, зөвшөлцөөнд хүрсэн бөгөөд, Энэтхэг ба Турк улсуудтай одоогийн байдлаар төслийн хэлэлцээр явагдсан хэвээр байгаа билээ. Гэвч уг орнуудад хамгийн эхэнд тулгардаг бэрхшээл нь бол, эцсийн агуулах үгүйд батлагдсан юм. Улмаар шатаж дууссан хаягдлыг буцаан авч чадахгүй байгаа билээ. Франц ба ОХУ хоёр чаддаг. Японы нутаг дэвсгэр дээр эцсийн агуулах барих төлөвлөгөө нь 2035 оноос нааш шийдэгдэж чадахгүй байгаа бөгөөд, Монгол улсад уг агуулах барих төлөвлөгөө төрсөн юм.
Фукушимагийн ослоос болж хойшлогдсон шийдвэрУг оронд цөмийн эцсийн агуулахын шаардлага хангагдахаас гадна, хүн амын нягтаршил тун бага орон билээ. Нийт талбай нь 1,5 сая² км бөгөөд ,дийлэнх газар нь цөл ба хагас цөл байдаг. Уг оронд бараг 3 сая хүн амьдардаг. Майничи Шинбүн сонин Олон улсын цөмийн энергийн албаны (IAEA) мэдээг ишилж, Монгол улс 1,5 сая тонн ураны ордын эзэн гэдгийг дурджээ.
Улмаар Монгол Улстай хийсэн гэрээгээр, АНУ ба Япон ураны түүхий эдийн нийлүүлэгчтэй болох юм.
Уул ёсондоо, уг гэрээ нь 2 сард зурагдан батлагдах байсан боловч, Фукушимад болсон ослын дараа хэзээ зурагдах нь тодорхойгүй байгаа билээ гэжээ.
Олон мянган жилд дурсагдах цацрагӨөрийн энергийн хэрэглээг бүтээхийн тулд олон орон нэгдэх тусам, „Цацраг идэвхт хаягдлаа хааш нь хийх бэ?“ гэдэг асуулт улам хурцадсаар байгаа билээ. Өнгөрсөн жил Герман ба Франц улсууд өөрийн цөмийн хаягдлаа нууцаар Орост „экспортлож“ байсан нь ихээхэн дургуйцлын шуугиан дэгдээсэн билээ. Уг хорт бодис нь зэвэрсэн торх саванд ил хадгалагдаж байсан. Одоогийн байдлаар, дэлхий даяар 300 мянган тонн хорт хаягдал үүссэн гэсэн таамаг байдаг. Энэхүү цацраг идэвхт „өв“ олон түмэн үе удмын толгойны өвчин болох нь ойлгомжтой.
(10.05.2011)Орчуулгын эх: Австрийн Радиотелевизийн мэдээ