Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Афганистан дахь дайны нууц архив
Wikileak сайт Афганистан дахь Америкийн зэвсэгт хүчний 2004 оноос 2010 он хүртэлх байлдааны архивыг нийтэлжээ. Нийтлэлд 90 мянган бичиг баримт, үүний дунд байлдааны ба дипломат харилцааны мэдээ материал хавсрагдсан бөгөөд, ВВС агентлагийн мэдээгээр АНУ-ын түүхэн дахь хамгийн том мэдээллийн алдагдал болжээ.

Уг баримт бичгийн дийлэнх нь холбоотнуудын байлдааны явцад гарсан алдагдал ба устгасан дайсны тоо ба бусад байлдааны үйл ажиллагаатай холбоотой баримт юм. Материалын ихэнх нь нууцлалын зэрэгтэй.

Нийтлэгдсэн баримтын дагуу, цэргийнхний үзэж байгаагаар Талибанд ойр зэргэлдээ орнууд (Пакистан ба Иран) асар их хэмжээний цэргийн ба зэвсгийн туслалцаа идэвхтэйгээр үзүүлдэг гэжээ. АНУ дахь Пакистаны элчин сайд Wikileaks сайтыг эрс шүүмжилж, хэвлэгдсэн мэдээ материалын үнэн бодит болоход эргэлзжээ.

Америкийн засгийн газраас мөн Wikileaks сайтыг шүүмжилж, хариуцлаггүй үйлдэл хэмээн нэрлэж, Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жэймс Жонс үг үйлдэл нь Холбооны зэвсэгт хүчнийг албан хаагчдын амийг нэмэлт аюулд өртүүлж байна гэжээ.

Уг мэдээллийн дунд тусгай хүчний "Олох ба устгах" даалгаврын тоо, мөн холбоотны цэргийн галд устгагдсан дайсны ба энгийн иргэдийн дунд гарсан хохирол гэх мэт мэдээ нийтлэгдсэн байна. Үүнд гэмгүй иргэдийн алуулсан тоо нь нийтийн мэдээнд тусган харуулсан тооноос хамаагүй өндөр байжээ.

Wikileaks бол мэдээллийг дагнасан, нийтлэгчдийнхээ нэрийг өндөр нууцалдаг олон улсын интернет-сайт юм. Уг сайт 2006 онд үйл ажиллагаагаа эхэлж, олон тооны дуулиант хэрэг нийтэлснээр алдаршсан. Үүний дунд Wikileaks 2007 онд Иракт  америк цэргүүдэд алуулсан хоёр сурвалжлагчийг видео бичлэгийн нийтлэл байсан.

http://wardiary.wikileaks.org/

Нийтлэгдсэн: 2010-07-26 - 23:53
Ажиллаж байна?
AmonRa хэзээ бичсэн: 23:23, 2010-07-27 | Холбоос | |
Энэ сэтгэгдэл дээрх холбоос устгагдсан бололтой?
xvv хэзээ бичсэн: 21:58, 2010-07-27 | Холбоос | |
Энэ хэсэг их сонирхолтой санагдлаа. Энх тайвны марш гэж энэ л байх:

http://wardiary.wikileaks.org/afg/sort/category/murder_0.html
AmonRa хэзээ бичсэн: 00:07, 2010-07-27 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 52-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax