Монголын болоод дэлхий дахины шинэ мэдээ, мэдээлэл
Эхлэж байна...

Тандагч

Тавтай морилно уу!
Нарны коллектор хэрхэн ажилладаг бэ?

Одоо цагт халуун усны хэрэгцээ их болсон. Халуун усгүй зун цаг хэцүү байдаг- лагерь амралтын газруудаар мөн адил. Гэвч хөдөө газар энэ нь ховор үзэгдэл бөгөөд, их зардалтай холбоотой.

Мэдээж бойлер зохион байгуулж болно. Гэвч одооны шатахууны үнийн өсөлтөөс болж, хэр барагийн хүн хэрэглэж чадахгүй. Нарны энергиэр ажилладаг ус халаагч коллектор нь бол зөвхөн зун биш, мөн өвөл намрын сэрүүнд ажилдаг юм. Монголын цаг агаарын дийлэнх нь нартай байдаг- үүнийг мөн байгалийн баялаг гэж үзэж болно. Уншигч тандаа болгарын инженер Станислав Станиловын бүтээсэн ус халаагчийг толилуулья.

Зохион бүтээлтийн хувьд коллектор нь бол хялбар зохион бүтээлттэй. Хоёр коллектор, халаагч ба дамжуулагчаас бүрдэнэ. .

Уг халаагч, техникт дэлгэрэнгүй ашиглагддаг халаалтын зарчмаар ажилладаг. Нарны туяа саадгүй шилийг давж, дулааны энерги болон хувирахдаа хаалттай тасгийг орхиж чаддаггүй. Ус шахалтын системд нь тер­мосифонон зарчим үйлчилдэг. Шингэн халахдаа хүйтэн усыг халаалтын хэсэгт түрэн шахдаг. Ус шахагч хүртэл хэрэггүй гэсэн үг. Үүнээс гадна барьсан нарны энерги нь удаан хугацаагаар хадгалагдаж чаддаг.



Зурган дээр: Xалаагч
1 — хөвүүр клапан;
2 — хуримтлагч хоолой;
3 — дамжуулагч камерт хүйтэн ус шахан оруулах хоолой;
4 — дулаан хязгаарлагчтай хуримтлагчийн хайрцаг;
5 — хүйтэн ус дамжуулагч хоолой;
6 — хольц уруу хүргэх хүйтэн усны дамжуулах хоолой;
7 — хольц уруу хүргэх халуун усны дамжуулах хоолой;
8 — халуун усыг хуримтлагчид хүргэх дамжуулах хоолой;
9 — коллектор;
10 — ус гаргах хоолой;
11— системыг усаар дүүргэх түлхүүр;
12 — коллекторын халуун усны хоолой;
13 — хуримтлагчийг хангах хоолой;
14 — дамжуулагч камер;
15 — дамжуулах камерын хоолой.



Зурган дээр — халаалтын гидравлик систем:
1 — нарны коллектор;
2 — коллекторын халуун хоолой;
3 — халуун усыг хуримлтагчаас дамжих хаагч хоолой;
4 — дамжуулах камерын хоолой;
5 — хуримтлагчийн хоолой;
6 — хөвдөг клапан;
7 — дамжуулах камер;
8 — дамжуулагч камерт хүйтэн усны оролтын хоолой;
9 — хуритлагч тэжээх хоолой;
10 — усны оролт;
11 — хүйтэн усны холигчийн хоолой;
12 — хүйтэн усны холигчийн хоолой;
13 — Нарны коллекторын хүйтэн усны хоолой.



Зурган дээр: нарны коллектор:
1 - шил;
2 - рам (төмөр булан);
3 - ёроол (S мм-ийн зузаантай оргалит);
4, 7 - коллекторын хайрцган хана (120х25 мм зүсэлттэй банз);
5 - төмөр шугам (20х2,5 мм);
6 - булангийн төмөр шугам;
8 - 50х30-ийн ероолын модон бэхлэлт;
9 - нийлүүлэгч;
10 - радиаторын хоолой;
11 - радиаторын хүлээн авах хоолой;
12 - радиаторын бэхлэлт;
13 - дулааныг ойлгогч (цинкэлсэн төмөр);
14 - дулаалга буюу дулааныг хаагч (хөөсөнцөр, шил, эсвэл шилэн хөвөн).

Халаагчийн ихэнх хэсэг нь бэлэн дэлгүүрээс худалдаж авч, эсвэл төмрийн хогноос олж болно. Халаагчийн тухайд тодорхой:

Коллектор нь ган хоолойгоос бүрдсэн радиатор юм. нэг тал нь шилээр бүрсэн бөгөөд, нийтдээ зурган дээр харуулсан 15 төмөр хоолой хэрэгтэй болно. Уртааш  ойролцоогоор 1600 мм.

Коллекторын хайрцаг маш сайн зузаалж, дулааныг нь хаасан байх хэрэгтэй. Зузаалтын дээгүүр цинкэлсэн төмрөөр бүрж, дээрээс нь радиатораа суурьлуулдаг.
Радиаторын хоолой ба төмрөн ероолыг гялтгар бус (гэрэл ойлгодоггүй) хар өнгөөр будах хэрэгтэй. Гаднах шилийг сайтар таглаж, гадагшаа гарах энергийн алдагдлыг багасгана. Коллекторын гаднах талыг цагаан өнгөөр, эсвэл өөр нэгэн гэгээлэг өнгөөр буддаг. Улмаар орж ирэх энерги ихсдэг.

Халууны хуримтлагч нь 200-аас 400 литрийн усны бак байх хэрэгтэй. Үүнд ган төмөр торх маш сайн тохирно. Хэрэв боломжгүй бол, хэд хэдэн бак хооронд нь нэг систем болгон нийлүүлэх хэрэгтэй. Мөн банзан, эсвэл модон хайрцаганд дулааны хуримтлагчаа байрлуулж, хоосон орон зайг барилгын хөөсөнцөр, модны хуурай өртөсөөр, эсвэл торфоор дүүргэж болно.

Урьдчилсан камер нь илүү даралт үүсгэх үүрэгтэй: хоолойн дахь усны хэмжээний 80-аас 100 см. Үүнд ямар ч сав суулга ашиглаж болно- ойролцоогоор 30-40 литр, бидон байж болно. Мөн жорлонгийн хөвүүрэн клапан хэрэглэж болно.

Нарны коллекторон халаагуурыг барилгын орой дээр нь барьдаг. Маш их хэмжээний ус хуримтлагддаг тул, дээвэр бат бөх, даац сайтай юу гэдгийг анхааралдаа авах хэрэгтэй.
Усны хэмжээ урьдчилсан камерт 0.8-аас 1 м байх ёстой.

Бүх хоолойг цагаан буюу гэгээлэг өнгөөр будвал сайн. Уг халаагуур бүр бүрхэг өдөр хүртэл халаадаг. Дулаан ус халж, хүйтэн усыг дээш нь түрдэг. Мөн усны хэмжээ багасвал, хөвүүрэн клапан усны хэмжээг тохируулан өөрөө ажиллаж хэрэгцээтэй хэмжээнд өөрөө хүргэнэ.

Шөнөөр орчин тойрны дулаан буурсан үед, халаагч ус халаахын оронд агаар халааж эхэлдэг тул, даралтыг эсрэг зүг эргүүлэх хэрэгтэй болдог. Тэр учраас шөнөөр хааж байвал зүгээр.

Угаалгын халуун усыг холбохдоо, хүйтэн устай холбож байвал зүгээр- учир нь нартай өдөр усны хэм 75°С хүрдэг. Энэ нь мөн халуун усыг хэмнэдэг.
Мөн уг коллекторыг дураар багасгах, эсвэл томсгож болдог тул, хэмжээ нь Таны өөрийн дур билээ.


Нийтлэгдсэн: 2010-08-01 - 15:39
зурагнуудаа тавиач
Зочин хэзээ бичсэн: 16:20, 2015-11-13 | Холбоос | |
худалдаж авя холбоо яаж барих уу 99154876 залгаарай
Зочин хэзээ бичсэн: 18:18, 2014-03-04 | Холбоос | |
@Zochin:
Хожимдож хариулж байгааг уучлаарай:
нарны дулааны коллекторыг хаана ч тавьж болно. Дамжууулагч холболтуудаа л сайтар төлөвлөх хэрэгтэй.
AmonRa хэзээ бичсэн: 19:13, 2012-12-21 | Холбоос | |
та бүхэнд амжилт хүсье тиим халаалт баишинд тавьж болох юмуу
Зочин хэзээ бичсэн: 01:56, 2012-12-06 | Холбоос | |
та бүхэнд баярллаа үнэхээр сайхан хэрэгцээтэй мэдээлэл байна энэ зүйлийг эрж хайж бэдэрч байлаа. Баярллаа амжилт хүсье тэврэлт
Зочин хэзээ бичсэн: 10:13, 2011-01-10 | Холбоос | |



:-)
 
<< Эхлэл < Өмнөх | Дараах >

Нийт: 60-с 51-р хуудас.
";
© © Мэдээ мэдээлэл



:-)
 
xaax